Дуулал
Дуулал болон Сургаалт үгс номуудыг 31 хоногт багтаан унших
Дуулал болон Сургаалт үгс номууд нь дуунууд, шүлгүүдээр дамжуулан жинхэнэ магтаал, тэмүүлэл, мэргэн оюун ухаан, хайр, цөхрөл болон үнэнийг илэрхийлсэн байдаг. Энэ уншлагийн төлөвлөгөөгөөр Дуулал болон Сургаалт үгс номуудыг 31-хэн хоногт багтаан уншиж дуусгах болно. Энд л та Бурхантай уулзан бас хүн төрөлхтөний мэдрэхүйц агуу тайтгарал, хүч чадал, сэргэлтийг болон урам зоригийг хүлээн авах болно.
Магтаал хүндэтгэлийн ер бусын хүч: Дуулал номоос хийх 5 өдрийн чимээгүй цаг
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд түгшүүр, айдас, ганцаардал, сэтгэлийн хямрал эрс нэмэгдсэн жилүүд байв. Магтагчдад эдгээр сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд огт мэдэхгүй зүйл байсангүй. Тиймээс ч тэд эдгээрийг даван туулах магтаалын ер бусын хүчийг гаргаж сурсан. Дуулал номын эдгээр магтаалуудаас тайвшрах нууцыг олж мэдээрэй.
Өөрчлөгдсөн амьдрал: Бурхантай харилцан ярих нь
Бидний ихэнх маань Бурхантай илүү дотно харилцаатай байхыг хүсдэг хэдий ч хаанаас эхлэхээ мэддэггүй. Бусад хүмүүс залбираарай гэж хэлэх үед тэр нь зүгээр л нэг ёс төдий, айдас төрүүлэм эсвэл үр ашиггүй зүйл мэт санагддаг. Энэ төлөвлөгөөгөөр Бурханыг гүн гүнзий таньж мэдэн, улмаар Бурхантай утга учир бүхий харилцан яриаг өрнүүлж өдөр бүр залбирлын хүчийг мэдрэхэд уншигчдад туслах болно.
Магтаал: Дуулал номын судлал
Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
Дуулал
Дуулал номыг бүхлээр нь уншсанаар та унахдаа босгогдох болно. Зовлон бэрхшээлтэй тулгарах үед чинь Дуулал номууд танд тохь тух, урам өгөх болно.
Дуулал номон дахь амь ба эдгэрэл
Дуулал номоос өдөрт 1 бүлэг уншснаар та сэтгэл санааны хямралаас хамгаалагдах боломжтой. Дуулал болон Сургаалт үгс номноос өдөрт 1 бүлгийг уншихад л хангалттай. Та Дуулал номноос 7 хоногт 6 бүлэг, Сургаалт үгс номноос 1 бүлгийг уншснаар энэхүү 2 номыг яг 6 сарын дараа хамтад нь уншиж дуусгах болно.
Израилийн төлөө залбирцгаая
70 жилийн өмнө Израил үндэстэн тусгаар тогтнолоо тунхаглажээ. Энэ бяцхан ардчилал нь бидэнд библийн гайхамшигтай эш үзүүллэгийн биелэл болон ирсэн юм. Библи бидэнд Иерусалимийн амар тайвны төлөө залбирах ёстой хэмээн сануулдаг. Энд бидний залбирч болох хэд хэдэн арга замууд байна:
ГАНЦХАН ЗҮЙЛ
Энэ сатаарлаар дүүрэн дэлхийд Есүсийн төлөө амьдрах гэдэг ямар утга учиртай болоход бид суралцах болно. Энэ дэлхий 160 км цагийн хурдтай хөдөлж буй бөгөөд боловсруулж чадахаас минь хамаагүй ахадсан мэдээлэл бидэнд өгөгджээ. Энэ орчин үеийн дэлхийн төрөлх байдал гэж үү? Энэ асар хурдтай орчинд бид хэрхэн хурдаа сааруулж болох вэ? Дуулал 27:4-т үүний хариулт агуулагддаг – ГАНЦХАН ЗҮЙЛийг Пастор Андрей Картлежын хамт судалцгаая.
Дуулал & Сургаалт Үгс
Энэхүү Дуулал & Сургаалт үгс унших төлөлвлөгөөг YouVersion.com-ийн нөхөд боловсруулсан бөгөөд Дуулал номыг хоёр удаа болон Сургаалт үгсийг 12 удаа унших юм. Энэ төлөвлөгөөг нэг бүтэн жилийн хугацаанд уншина.