Аудиогоор надад уншиж өгөх
Тэнгэрлэг зүг чиг
Бид өдөр болгон амьдралынхаа түүхийг өөрчлөх шийдвэртэй тулгардаг. Энэ нь бидний өмнө том сонголт болдог бөгөөд эдгээрийг шийдэхдээ гаршчихвал амьдрал ер нь ямархуу байдалтай болох бол? Тэнгэрлэг зүг чиг Библи уншлагын төлөвлөгөөнд, Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай номын зохиогч ба Life.Church-ийн ахлах пастор Крейг Грошел өөрийн "Тэнгэрлэг зүг чиг" номоос авсан 7 зарчим өдөр бүрийнхээ сонголтуудад Бурханы мэргэн ухааныг хайхад тань туслах болно. Тиймээс бусдад ярихыг тэсэн ядан хүлээх Бурханыг хүндэтгэсэн амьдралаар амьдрахад тань шаардлагатай сүнслэг зүг чигийн талаар таньж мэдээрэй.
Бурханы Шинэчлэлтийг Мэдрэх нь
Христын дотор шинэ бүтээл байх гэдэг нь Түүгээр дамжуулан үргэлж шинэчлэгдэж байхыг хэлдэг. Бурхан бидний зүрх сэтгэл, бодол санаа ба бие махбодыг шинэчилдэг. Тэрээр бидний зорилгыг хүртэл шинэчилдэг. Энэхүү 5-өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр та Бурханы Үгэнд шинэчлэлтийн талаар юу гэсэн байдагт гүн шумбах болно. Өдөр бүрийн Библи уншлага ба богино чимээгүй цаг нь бидний ямар аргаар Бурханаар шинэчлэгддэг тухай мэдэхэд туслах болно.
Би таныг мэднэ: Time of Grace-ийн чимээгүй цаг
Бурхан биднийг маш онцгойгоор бүтээсэн. Бөгөөд Тэр бидний уй гашуу, баяр баясгалан, хүч чадал, сул талуудыг ч мэддэг.
Зургаан өдөр Бурханы нэрсээр
Бурханы олон нэрийн дотроос, Тэрээр Өөрийн зан чанар болон мөн чанарыг харуулдаг нэрсийг бидэнд илчилсэн. Библид Эцэг, Хүү, Ариун Сүнснээс гадна Бурханы 80 гаруй өөр нэрсийг харуулдаг. Энд итгэгч таныг Цорын ганц Үнэн Бурханд ойртоход туслах зургаан нэр болон тэдгээрийн утгыг тайлбарласан болно. Доктор Тони Эвансын бичсэн Бурханы нэрсийн хүчийг мэдрэхүй: Амьдрал бэлэглэгч чимээгүй цаг (Experience the Power of God's Names: A Life-Giving Devotional) номоос товчлон авав, Harvest House Publishers, Eugene, Oregon 2017.
Бурханыг сонсох нь
Эми Грошел энэхүү долоо хоногийн уншлагын төлөвлөгөөг биднийг хайрлагч Эцэгийн зүрх сэтгэл таны зүрх сэтгэл рүү шууд хүрээсэй гэж найдан бичжээ. Тэрээр таныг саад болох дуу чимээнээс зайлсхийж, Бурханы дуу хоолойг анхааралтай сонсож сурахыг хүсэн залбирч байна.
Хэрхэн залбирах вэ
Өсвөр үеийнхэнд зориулсан энэхүү дөрвөн өдрийн уншлагын төлөвлөгөө нь залбирлын талаар бичээст юу гэж хэлдгийг судлах болно. Бурхантай ярих гэдэг нь ямар утгатай болохыг Тайлерын түүхээр дамжуулан олж мэдэх болно. Өдөр бүр бичээсийн хэсгээс уншиж, түүхийг үзэхдээ залбирлаараа дамжуулан Бурхантай ярилцах гэдэг нь ямар утгатайг асуусан Тайлерын асуултын хариуг хамтдаа олцгооё.
Ажилдаа утга учрыг өг
Бидний ихэнх маань насанд хүрсэн амьдралынхаа 50 орчим хувийг ажил дээрээ өнгөрүүлэх болно. Ажил маань учир утгатай эсэхийг-ажил маань чухал эсэхийг бид мэдэхийг хүсдэг. Гэвч стресс, шаардлагууд, бэрхшээлүүдээс болоод ажил бол хүнд хүчир зүйл - давж гарах хэрэгтэй зүйл мэтээр харахад хүрдэг. Энэхүү Уншлагын төлөвлөгөө итгэл дээр үндэслэсэн эерэг утга учрыг сонгох эрх мэдэл танд буй болохыг ойлгоход туслах болно.
Бурханы дуу хоолойг таньж мэдэх // Түүнтэй уулзахад суралцахуй
Бурханы дуу хоолой зөөлөн шивнэх юм уу эсвэл хүчит шуурга мэт ирж болно. Ийнхүү ирэх үед нь үүнийг таньж мэдэх нь чухал юм—тэгээд Тэр бол сайн бөгөөд, Тэрээр бидний асуудлуудаас ч илүү агуу гэдэгт итгэх явдал юм. Энэхүү дөрвөн өдрийн төлөвлөгөөг эхлүүлж, Түүнтэй, Түүний дуу хоолой, Түүний оршихуйтай хэрхэн учрах талаар суралцаж эхлээрэй, мөн Ариун Сүнсийг орчин цагийн амьдралдаа зөөлнөөр үлээх салхи мэт мэдэрсэн олон эрчүүд ба эмэгтэйчүүдтэй нэгдээрэй.
Адвентын бишрэл хүндэтгэл
Найдвар, хайр, амар тайван, баяр хөөр. Эдгээр үгс баярын улирлын үеэр ихээр хэрэглэгддэг, гэхдээ яагаад гэдгийг нь бид нар санадаг болов уу? Христ мэндэлсэн баярын түүх бол Есүсийн төрөлтөөр дамжуулан Бурхан хүн төрөлхтний түүхэнд хэрхэн оролцсон тухай түүх юм. Мариа, Иосеф болон хоньчдын амьдрал энэ үйл явдлаар бүрэн дүүрэн өөрчлөгдсөн. Тэд хэрхэн найдвар, хайр, амар тайван бас баяр хөөрийг олсныг хамтдаа санацгаая. Бид ч бас эдгээрийг Есүсээр дамжуулан олж чадна.