Эдгэрэл
Есүсээр эдгээгдсэн
Бидэнд бүгдэд маань ямар нэгэн төрлийн эдгэрэл хэрэгтэй байдаг. Бидэнд магадгүй бие махбодын өвчин, сэтгэл санааны шарх, сэтгэл зүйн гуниг эсвэл-үүнийг үгүй болоосой хэмээн олон жил залбирсаар байх үед ч хүртэл бидний тулалдсаар байдаг сүнсний дарамт гэж байдаг. Энэхүү төлөвлөгөөгөөр, Есүс бусдыг эдгээсэн олон арга замуудын талаар суралцахын хамтаар найдвар болоод урам зоригыг бид олж авах болно.
Биднийг шархлуулсан хүмүүсийг уучлах нь
Бид сэтгэлийн ч бай эсвэл бие махбодын ч бай аль шархаар зовж байгаа эсэхээс үл хамааран уучлал бол Христитгэлт амьдралын тулгуур чулуу юм. Есүс Христ гэм буруугүй үхэл хүртэл бүх шударга бус, зөвт бус байдлуудыг биеэрээ туулсан. Гэтэл амьдралынхаа сүүлчийн цагт загалмай дээр Түүнтэй хамт цовдлогдсон доог тохуу хийгч дээрэмчин тэр ч бүү хэл Өөрийг нь цовдолсон хүмүүсийг Тэр уучилсан байдаг.
Харилцааны цус сорогчид
Тэд баяр баясгаланг чинь хоосруулж, цаг завыг тань үрж, гал дээр ус нэмэхтэй адил байдаг боловч-хэцүү хүмүүсийг харах илүү дээр арга зам бий. Амьдралыг биднээс сорох мэт харилцааг хэрхэн эдгээх талаар сурцгаая. Пасторын Крейг Гросселын заасан сургаалиудын цуврал болох Харилцааны цус сорогчид хэмээх Life.Church-ийн энэхүү шинэ Библи уншлагын төлөвлөгөөг уншиж эхлэх үедээ амьдрал өгөхүйц Бурханы төлөвлөгөөнд өөрсдийгөө бэлтгээрэй.
Харанхуй дахь найдвар
Энэ Библи уншлагын төлөвлөгөө нь зовж шаналж буй, яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй байгаа хүмүүст зориулагдсан болно. Хэрэв та ямар нэгэн зүйлээ, хэн нэгнээ алдсан эсвэл итгэл тань харуйгүй барагдах гэж байгаа мэт санагдаж байгаа бол Life.Church-ын Пастор Грег Грошелийн "Харанхуй дахь найдвар" номноос авсан энэ төлөвлөгөө нь танд яг хэрэгтэй тэр зүйл тань байж болох юм. Хэрэв та итгэхийг хүсч байгаа хэдий ч хэрхэн итгэхээ сайн мэдэхгүй байгаа бол энэ нь танд зориулагдсан болно.
Есүс шиг хайрлах
Эхлээд бид Түүн шиг хайрлахгүйгээр Есүстэй адилхан амьдрахад хэрхэн суралцах вэ? Life.Church-ийн ажилчид болон гэр бүлүүдийн хамт Есүс шиг амьдран, хайрлахад тэднийг урамшуулсан Бичээсүүд болон туршлагуудаасаа хэрхэн хуваалцахыг нь хамтдаа уншицгаая.
Сүнслэг тулаанд тулалдах төлөвлөгөө
Энэхүү хүчирхэг сургаалаар дамжуулан та дайсныг зальдах, ялах мөн амьдралыг тань сүйрүүлэх гэсэн түүний төлөвлөгөөг нураах стратегийг хэрхэн боловсруулах талаар гүн ойлголтыг олж мэдэх болно.
Уучлал
Уучлал. Хамтдаа Библээс хэдэн эшлэл уншицгаая. Бурхан таныг амар тайван, айдасгүй, итгэл, найдвар болон хайраар дүүрэн байгаасай гэж хүсдэг тийм үү? Бид ч бас таныг санаа зоволт эсвэл уураар дүүрэн байгаасай гэж хүсдэггүй. Уучлалын эшлэлүүд нь хэрхэн улам илүү уучлагч нэгэн байхад танд туслах болно. Мэргэн ухаан Бурханы үгийг тунгаан бясалгаснаар ирдэг.
Сүнс тань ямар байдалтай байна
Уншигчдаа Бурханд илүү ойртох тусам өөрсдийн сүнсийг таньж мэдэн, тэжээн тэтгэхэд нь Иуда Смит тэдэнд тусалдаг.
Амиа хорлох ба бие махбодоо гэмтээх бодлоо ялан дийлэх нь
Хэрэв танд ямар ч найдвар үгүй мэт санагдаж байгаа эсвэл бие махбодоо гэмтээх, амиа хорлох бодол орж ирж байсан бол таныг хайрладаг Бурхан гэж байгаа бөгөөд танд зориулсан зорилго Түүнд бий, Тэр тантай яг одоо хамт байгаа гэдгийг та мэдэх хэрэгтэй. Life.Church-с эрхлэн гаргасан энэхүү зургаан өдрийн Библи уншлагын төлөвлөгөө нь Бурхан таныг хэн гэж дууддаг болохыг ойлгоход тань туслах ба таны аяныг эдгэрэл рүү чиглүүлэх болно. ***Хэрэв та хүнд байдалд байгаа бол хэн нэгэнд хандана уу. Өдөр бүрийн унших хэсэгт нэмэлт материалуудыг багтаасан.