ЗЕХАРИА 9:9-13
ЗЕХАРИА 9:9-13 Ариун Библи 2013 (АБ2013)
Сион охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалим охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөвт, ялагдашгүй, Даруухнаар илжиг унажээ. Илжигний төл болох дудран унажээ. Би Ефраимаас тэргийг нь, Иерусалимаас морийг нь тастана. Дайны нум тастуулна. Тэр үндэстнүүдэд амар тайвныг тунхаглаж, Түүний ноёрхол тэнгисээс тэнгис, Евфратаас газрын мухарт хүртэл орших болно. Мөн чиний хувьд ч гэсэн, Миний гэрээний цус чамтай хамт байгаа учир Би чиний хоригдлуудыг усгүй нүхнээс чөлөөлнө. Найдварын хоригдлууд аа! Бэхлэлт уруу буцагтун. Би чамд хоёр дахин ихийг сэргээнэ гэдгээ Яг энэ өдөр Би тунхаглаж байна. Иудаг Би Өөрийн нум болгон татаж, Нумаа Ефраимаар дүүргэнэ. Грек ээ! Чиний хөвгүүдийн эсрэг Сион чиний хөвгүүдийг Би турхирна. Би чамайг дайчны илд мэт болгоно.
ЗЕХАРИА 9:9-13 Ариун Библи, 2004 (АБ2004)
Сионы охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалимын охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөв шударга, ялагдашгүй, даруу бөгөөд илжиг унажээ. Илжигний унага болох дудран унажээ. Би Ефраимаас тэргийг нь, Иерусалимаас морийг нь тастана. Дайны нум тастагдана. Тэр үндэстнүүдэд энх тайвныг тунхаглаж, Түүний ноёрхол тэнгисээс тэнгис, Евфратаас газрын мухарт хүртэл орших болно. Мөн чиний хувьд ч гэсэн, Миний гэрээний цус чамтай хамт байгаа учир Би чиний хоригдлуудыг усгүй нүхнээс чөлөөлнө. Найдварын хоригдлууд аа! Бэхлэлт уруу буцагтун. Би чамд хоёр дахин ихийг сэргээнэ гэдгээ яг энэ өдөр Би тунхаглаж байна. Иудаг Би Өөрийн нум болгон татаж, нумаа Ефраимаар дүүргэнэ. Грек ээ! Чиний хөвгүүдийн эсрэг Сион чиний хөвгүүдийг Би турхирна. Би чамайг дайчны илд мэт болгоно.