ТИТ 3:1-3
ТИТ 3:1-3 Ариун Библи 2013 (АБ2013)
Удирдагчид ба эрх баригчдад захирагдаж, дуулгавартай байж, аливаа сайн үйлд бэлэн байн, хэнийг ч муулахгүй, хэрүүлч биш, дөлгөөн байж, бүх талаар даруу байдлыг бүх хүнд харуулахыг тэдэнд сануул. Учир нь бид бас өөрсдөө урьд нь мунхаг, дуулгаваргүй, мэхлэгдсэн, зүсэн бүрийн хүсэл тачаал хийгээд зугаа цэнгэлд боолчлогдсон, муучлал болон атаа жөтөө дотор амьдралаа өнгөрөөн, бие биенээ үзэн ядаж, үзэн ядагдаж байв.
ТИТ 3:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)
Удирдагчид ба эрх баригчдад захирагдаж, дуулгавартай байж, аливаа сайн үйлд бэлэн байн, хэнийг ч муулахгүй, хэрүүлч биш, дөлгөөн байж, бүх хүмүүст бүх талаар даруухан байдлыг харуулахыг тэдэнд сануул. Учир нь бид бас өөрсдөө урьд нь мунхаг, дуулгаваргүй, мэхлэгдсэн, зүсэн бүрийн хүсэл тачаал хийгээд зугаа цэнгэлд боолчлогдсон, муучлал болон атаа жөтөө дотор амьдралаа өнгөрөөн, бие биеэ үзэн ядаж, жигшүүрт байсан.