ТИТ 2:1-8
ТИТ 2:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)
Харин чи эрүүл сургаалд тохирох зүйлсийг ярь. Настай эрчүүд биеэ барьдаг, хүндэтгэлтэй, ухаалаг, итгэл, хайр, тэвчээр дотор эрүүл байх ёстой. Настай эмэгтэйчүүд зан байдлаараа хүндлүүштэй байж, хов жив ярилгүй, дарсанд хэт боолчлогдолгүй, юу сайн болохыг заах ёстой. Ингэснээр тэд залуу эмэгтэйчүүдийг нөхөр ба хүүхдүүдээ хайрладаг, нөхөртөө захирагдан ухаалаг, цэвэр, гэрийн эзэгтэй, энэрэнгүй байхад сургах юм. Тэгвэл Бурханы үг муу хэлэгдэхгүй. Үүнчлэн залуу эрчүүдийг ухаалаг бай гэж ятга. Чи бүх зүйлд өөрийгөө сайн үйлсийн жишээ болгон харуул. Ингэхдээ сургаал дотор ялзраагүй байж, хүндлэлтэй байн, гэм зэмгүй эрүүл үгээр ярь. Тэгвэл сөргөлдөгч хүн чинь бидний тухай ярих муу юмгүй болж ичгүүрт орно.
ТИТ 2:1-8 Ариун Библи 2013 (АБ2013)
Харин чи эрүүл сургаалд тохирох зүйлсийг ярь. Настай эрчүүд биеэ цэнэдэг, хүндлүүштэй, ухаалаг, итгэл, хайр, тэвчээр дор эрүүл байх ёстой. Үүнчлэн настай эмэгтэйчүүд зан байдлаараа ариун чанарт тохирч, гүтгэгч бус, дарсанд хэт боолчлогдолгүй, сайныг заах ёстой. Ингэснээр тэд залуу эмэгтэйчүүдийг нөхөр, хүүхдүүдээ хайрладаг, нөхөртөө захирагдан ухаалаг, цэвэр явдалтай, гэрийн эзэгтэй, энэрэнгүй байхад сургах юм. Тэгвэл Бурханы үг муу хэлэгдэхгүй. Үүнчлэн залуу эрчүүдийг ухаалаг бай гэж ятга. Чи бүх зүйлд өөрийгөө сайн үйлсийн жишээ болгон өргө. Сургаал дотор ялзраагүй, хүндлэлтэй, маргаангүй эрүүл үгээр байвал сөргөлдөгч чинь бидний тухай ярих муу юмгүй болж ичих болно.