СОЛОМОНЫ ДУУН 7:1-9
СОЛОМОНЫ ДУУН 7:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Язгууртны охин минь, шаахай доторх хөл чинь юутай үзэсгэлэнтэй вэ! Ташааны чинь тойрог уран дархны гарын бүтээл болох эрдэнэс мэт аж. Хүйс чинь холилдсон дарсаар хэзээ ч үл дутах хундага мэт агаад Хэвлий чинь сараана цэцэгсээр хүрээлэгдсэн овоолсон буудай мэт билээ. Хоёр хөх чинь зээрийн ихэр хоёр янзага мэт аж. Хүзүү чинь зааны ясан цамхаг мэт, нүд чинь Бат-раббимын дааман хаалганы зэргэлдээх Хешбон дахь цөөрөм мэт, Хамар чинь Дамаскийн эгч харалдаах Ливаны цамхаг мэт билээ. Толгой чинь Кармел шиг чиний дээр залрах агаад толгойн чинь долгиолох үс нил ягаан тууз мэт юм. Хаан долгиолох үсэнд чинь автагджээ. Бүх гоо үзэсгэлэнтэйгээ хамт чи юутай дур булаам, юутай үзэсгэлэнтэй вэ, хайрт минь! Бие чинь далдуу мод мэт бөгөөд хөх чинь түүнийг хонгорцог мэт ажгуу. Би “Далдуу мод уруу би авирч, жимснийх нь шилбээс барья” гэв. Хөх чинь усан үзмийн хонгорцог мэт, амьсгалын чинь анхилуун үнэр алим мэт байх болтугай. Ам чинь шилдэг дарс мэт байх болтугай.
СОЛОМОНЫ ДУУН 7:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Язгууртны охин минь ээ! чиний хөл Ямархан үзэсгэлэнтэй вэ!, шаахай дотроо. Ташаан тойрог чинь уран гараар Дархалж зассан эрдэнэс адил аа. Холимог дарс дундардаггүй хундага мэт хүйст агаад Хэвэл хээл чинь гэвэл сараана хөвөөлсөн буудайн овоолго Хоёр хөх чинь гөрөөсний ихэр янзага Чиний хүзүү болбоос зааны ясан цамхаг Хоёр нүд чинь гэвэл Бат-раббимын хаалганы зэрэгцээх Хешбоны цөөрмүүд. Хамар чинь Дамаскийн дээгүүр харагдан буй Ливаны цамхаг Тэргүүн юу чинь чиний дээр титэмлэх Кармел уул Долгионтох туг үс чинь нил туяан лугаа Гол шиг үс нь хааныг ч гогодож чаднам бөлгөө. Юутай үзэмжит агаад дур булаам Хайрт чи минь юутай үзэсгэлэнт ажаам? Мөн бие чинь далдуу мод Хөх чинь түүний хонгорцог мэт Тэр далдуунд би авиръя Тэгээд мөчрөөс нь баръя хэмээв. А-яа тэгтэл хөх чинь үзмийн хонгорцог шиг байж Амьсгал юу нь бас алимын адил анхилж Тагнайн үнсэлтүүд чинь тэргүүн дарс мэт болж ялгуухан уруудаад Уруул шүдийг нь урсанхан бүрхтүгэй.