СОЛОМОНЫ ДУУН 5:10-16

СОЛОМОНЫ ДУУН 5:10-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хайрт минь гялалзсан агаад улаа бутарсан, арван мянгын дотроос тугаа мандуулагч нэгэн болой. Түүний толгой бол алт, цэвэр алт мэт ажээ. Түүний туг үс буржгар агаад хэрээ мэт хархан аж. Түүний нүд сүүнд угаагдсан усны урсгалын дэргэд өөрсдийнхөө орчинд сууж буй тагтаа мэт бөлгөө. Түүний хацар, амттаны цэцэрлэг мэт, анхилуун үнэртэй өвсний хөвөө мэт болой. Түүний уруул нь миррэн шингэнээр дусаах сараана болой. Түүний гар нь молор эрдэнэ суулгасан алтан саваа агаад Түүний бие нь биндэрьяагаар доторлосон зааны ясан сийлбэр болой. Түүний хөл нь шижир алтан сууринд суулгасан гантиган багананууд мэт агаад Түүний төрх нь Ливантай адил, хуш мэт шилдэг ажгуу. Түүний ам амттанаар дүүрэн бөгөөд тэрээр бүхлээрээ хүсэмжлүүштэй болой. Иерусалимын охид оо, энэ бол миний хайрт, энэ бол миний анд.