СОЛОМОНЫ ДУУН 1:1-11
СОЛОМОНЫ ДУУН 1:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)
Соломоны дуунуудын дуун. — Амныхаа үнсэлтээр тэр намайг үнсэг! Учир нь чиний хайр дарснаас ч илүү. Чиний тос тааламжтай анхилуун үнэртэй бөгөөд чиний нэр асгагдсан тос мэт тул охид чамд дурлана. Өөр уруугаа намайг татаач, хамтдаа бид гүйцгээе! Намайг хаан өөрийн танхимуудад авчрав. —Бид чамаар бахдан, баярлаж, Хайрыг чинь дарснаас илүү өргөмжилнө. Тэдний чамайг хайрладаг нь зөв аж. — Иерусалимын охид оо! Би Кедарын майхнууд, Соломоны хөшиг мэт хар боловч дур булаам сайхан. Бор хэмээн намайг бүү ширтээч. Учир нь намайг нар түлсэн юм. Эхийн минь хөвгүүд надад уурлаж, намайг усан үзмийн талбайн арчлагч болгосон билээ. Би өөрийн усан үзмийн талбайгаа арчилсангүй. Сэтгэлийн минь дурлалт чи, надад хэлээч. Сүргээ чи хаана бэлчээж, жин үдэд чи түүнийгээ хаана хэвтүүлнэ вэ? Юунд би нөхдийн чинь сүргийн дэргэд гивлүүртэй эмэгтэйтэй адил байх ёстой билээ? — Хэрэв чи мэдэхгүй аваас, эмэгтэйчүүдийн дундах хамгийн үзэсгэлэнт гоо бүсгүй минь, сүргийн мөрөөр урагш явж, хоньчдын майхнуудын дэргэд өөрийн ишгүүдийг бэлчээ. Хонгор минь, чи наддаа фараоны тэрэгнүүдийн дундах гүүтэй минь адил болой. Унжлага зүүлттэй хацар чинь, шүрэн зүүлттэй хүзүү чинь дур булаам энхрий. — Чамд бид мөнгөн унжлагатай алтан зүүлтийг хийж өгнө.
СОЛОМОНЫ ДУУН 1:1-11 Ариун Библи 2013 (АБ2013)
Соломоны хэмээх дуу дууны дуун. Уруулаараа шимэнхэн намайгаа тэр үнсэг! Учир нь хайр чинь дарснаас ч таатай. Тос чинь анхи сэнхийн үнэртэй Нэр чинь цутгасан тос адил тул эмс охид чамд дурлана. Араасаа намайг дагуулаач Алив бушуухан гүйцгээе Хаантан намайг лавриндаа авчирвай. Таныгаа бид бахданхан, баясалдаж —Дарснаас ч илүүтэйеэ хайрыг тань дээдэлнэм Танд тэдний дурладаг нь зөв байнам. Кедарын майхан, Соломоны хөшиг мэт Хар ч гэлээ би үзэсгэлэнтэй Иерусалимын охид оо! Бор зүснээс минь болж өөчилж ширтэх юун Нар л намайг өөлж ширтчихсэн юм. Уурлаж хилэгнээд эхийн минь хөвгүүд Усан үзмийн талбайн арчлагч болгочихсон юм, намайг Амь хувийн талбайгаа арчлалгүй ийм болчихсон юм, би. Амин голын хайрт чи минь Альхан газар сүргээ хариулж Амруулж үд дээр хэвтүүлэхээ хэлээч. Нөхдийн чинь сүргийн дэргэд би Нүүрэндээ гивлүүртэй эм адил байх хэрэг үү? —Бүсгүйчүүл дундаас бүр ч сайхан чи Магад мэдэхгүй аваас малын чийрийг даган ирж Малчдын майхны ойролцоо ишигнүүдээ ээрч тогтоо. Фараоны тэрэгнүүд дундах гүүтэй Хайртаа би харьцуулнам билээ. Унжлага зүүлтэт хацар Уран сондорт хүзүү чинь жавхаалаг. Цацаг мөнгөт алтан зүүлтийг Чамдаа бид урлах болно.