РУТ 4:13-21
РУТ 4:13-21 Ариун Библи, 2004 (АБ2004)
Ингээд Боаз Рутыг авч, тэр эмэгтэй түүний эхнэр болов. Боаз түүн уруу орсонд ЭЗЭН түүнд үр тогтоон өглөө. Тэгээд тэр хүү төрүүлэв. Тэгтэл эмэгтэйчүүд Наомид —Чамайг өнөөдөр өвийг золигчгүйгээр орхиогүй ЭЗЭН магтагдах болтугай! Тэгээд түүний нэр Израильд алдарших болтугай! Тэр нь мөн танд амьдралыг сэргээгч, өндөр насны тань тэтгэгч байх болтугай. Учир нь танд хайртай бэр чинь түүнд хүү төрүүлж өгөв. Рут танд долоон хөвгүүнээс ч илүү дээр билээ гэцгээв. Тэгээд Наоми хүүхдийг авч, өвөр дээрээ хэвтүүлээд түүнийг асрах болов. Хөрш эмэгтэйчүүд нь —Наомид хүү төрөв хэмээн өгүүлэлдэж, түүнд нэр өгөв. Тэгээд тэд түүнийг Обед хэмээн нэрлэв. Тэр бол Давидын эцэг болох Иессийн эцэг юм. Перезийн удам угсаа нь энэ юм. Перезд Хезрон төрсөн билээ. Хезронд Рам, Рамд Амминадаб, Амминадабт Нахшон, Нахшонд Салмон, Салмонд Боаз, Боазд Обед
РУТ 4:13-21 Ариун Библи 2013 (АБ2013)
Ингээд Боаз Рутыг авч, тэр түүний эхнэр болов. Боаз түүн дээр орсонд ЭЗЭН түүнийг хөл хүндтэй болгож өгөв. Тэгээд тэр хүү төрүүлэв. Тэгтэл эмэгтэйчүүд Наомид —Чамайг өнөөдөр өв золигчгүйгээр орхиогүй ЭЗЭН магтагдах болтугай! Түүний нэр Израильд алдарших болтугай! Тэр танд амь амьдралыг сэргээгч, өндөр насыг тань тэтгэгч байх болтугай! Учир нь таныг хайрладаг, таны хувьд долоон хөвгүүнээс дээр бэр чинь Боазд хүү төрүүлэв гэцгээв. Тэгээд Наоми хүүхдийг авч, өвөр дээрээ хэвтүүлээд түүний өрлөг эх болов. Хөрш эмэгтэйчүүд нь —Наомид хүү төрөв гээд түүнд Обед гэдэг нэр өгөв. Тэр бол Давидын эцэг болох Иессийн эцэг юм. Перезийн уг угсааг тоочвол: Перезд хүү төрсөн нь Хезрон. Хезронд хүү төрсөн нь Рам, Рамд хүү төрсөн нь Амминадаб, Амминадабт хүү төрсөн нь Нахшон, Нахшонд хүү төрсөн нь Салмон, Салмонд хүү төрсөн нь Боаз, Боазд хүү төрсөн нь Обед