РУТ 2:5-16

РУТ 2:5-16 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгээд Боаз тариа хадагчдыг хариуцсан зарцдаа —Тэр хэний бүсгүй вэ? гэв. Тариа хадагчдыг хариуцсан зарц —Тэр бол Моабын нутгаас Наомитай хамт буцаж ирсэн моаб эмэгтэй юм. Тэр эмэгтэй “Тариа хадагчдын араас, юүжилсэн тариан дунд хаягдсан түрүүг түүж цуглуулахыг надад зөвшөөрөөч” гэсэн. Тэгээд тэр ирж, өглөөнөөс одоо хүртэл энд байна. Тэр гэрт түр зуур л сууж байгаа гэв. Тэгээд Боаз Рутад —Охин минь, намайг сонс. Түрүү түүх гэж өөр тариан талбайд очих хэрэггүй. Эндээс бүү яв. Харин эндээ миний шивэгчингүүдийг түш. Чи тэдний хадах талбайг харж, цуглуулагчдын араас яв. Чамд хүрч болохгүй гэж би зарц нартаа тушаасан. Чи ундаасахаараа усны сав уруу очиж зарц нарын утгаснаас уу! гэв. Тэр эмэгтэй нүүрээ газар унан мөргөж —Би гаднын хүн атал яагаад таны нүдэнд тааллыг олж, та намайг анзаарна вэ? гэв. Боаз түүнд —Нөхрийгөө өөд болсны дараа хадам эхдээ чиний хийсэн бүгдийг мөн хэрхэн эцэг эхээ болон төрөл садангийнхаа нутгийг орхин, таньж мэдэхгүй ард түмэн уруу явсан тухай чинь надад бүрэн мэдэгдсэн. ЭЗЭН чиний энэ ачит үйлийг сайнаар хариулах болтугай. Израилийн Бурхан ЭЗЭНээс ирэх шан хөлс чамд дүүрэн байг! Түүний далбаан дор хоргодох газар хайн иржээ чи гэж хариулав. Тэгэхэд тэр —Таны шивэгчингүүдийн нэгтэй нь ч эн зэрэгцэхгүй билээ би. Гэвч таны нүднээ би тааллыг тань олсоор байг, эзэн минь. Та намайг тайтгаруулж, шивэгчин миний зүрх сэтгэлд ярилаа гэж хэлэв. Хоолны цаг болоход Боаз түүнд —Нааш ойрт, талхнаас ид, хугалж авсан талхаа цуунд дүр гэсэнд тэр тариа хадагчдын дэргэд суув. Боаз түүнд хуурсан тариа хүртэл өгсөнд тэр идэж цадаад, бас заримыг нь үлдээв. Түүнийг түрүү түүж цуглуулахаар босоход Боаз зарц нартаа тушаан —Тэр юүжилсэн тариан дунд ч хаягдсан түрүүг түүг! Та нар түүнд мууг бүү үйлд! Харин ч тариа багцлахдаа түүнд зориулан зориуд хэсэг түрүүг хэсэгчлэн үлдээж, түүнд түүлгэхээр орхи! Түүнийг бүү зэмлэ гэв.

Хуваалцах
РУТ 2 унших

РУТ 2:5-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэгээд Боаз тариа хадагчдыг хариуцсан зарцдаа —Энэ хэний бүсгүй вэ? гэв. Тариа хадагчдыг хариуцсан зарц —Тэр бол Моабын нутгаас Наомитай хамт буцаж ирсэн Моаб эмэгтэй юм. Тэр эмэгтэй “Тариа хадагчдын араас юүжилсэн тариан дунд хаягдсан түрүүг түүж цуглуулахыг надад зөвшөөрөөч” гэж хэлээд ийнхүү ирээд, өглөөнөөс одоо хүртэл байсан. Тэр гэрт түр зуур л сууж байна гэв. Тэгээд Боаз Рутад —Охин минь, анхааралтай сонс. Түрүүг түүх гэж өөр тариан талбай уруу бүү яв. Эндээс битгий яв. Харин эндээ миний шивэгчидтэй үлд. Чи тэдний хадах талбайг харж, араас нь яв. Би зарц нартаа чамд хүрч болохгүй гэж тушаасан. Чи ундаасахаараа усны сав уруу очиж зарц нарын утгасан уснаас уу! гэв. Тэр эмэгтэй нүүрээрээ унан, газарт хүртэл бөхийн, түүнд —Би харь хүн атал яагаад таны тааллыг олж, та намайг анзаарна вэ? гэв. Боаз хариулж, түүнд —Нөхрийгөө нас барсны дараа чиний хадам эхдээ хийсэн бүгдийг, мөн хэрхэн эцэг эх хийгээд төрсөн нутгаа орхин, урьдаас мэдээгүй ард түмэн дээр ирсэн тухай чинь надад бүрэн мэдэгдсэн. ЭЗЭН чиний ажлыг шагнах болтугай. Израилийн Бурхан ЭЗЭНээс ирэх шагнал нь дүүрэн байх болтугай! Түүний далавчин дор чи хоргодох газар хайн иржээ гэв. Тэгэхэд тэр —Хэдийгээр би таны шивэгчдийн нэгтэй ч эн зэрэгцэхгүй боловч та намайг тайтгаруулж, шивэгчин надтай үнэхээр элэгсгээр ярьсан тул эзэн минь таны өмнө би тааллыг тань олов гэж өгүүлэв. Хоолны цагт Боаз түүнд —Нааш ирж, талхнаас идэн, талхаа цуунд дүрэгтүн гэсэнд тэрээр тариа хадагчдын дэргэд суув. Боаз түүнд хуурсан буудай өгсөнд тэр идэж цадаад, заримыг нь үлдээв. Түүнийг хаягдсан түрүүг түүхээр босоход Боаз зарц нартаа тушаан ийн өгүүлэв. —Тэр юүжилсэн тариан дунд ч хаягдсан түрүүг түүг! Түүнийг бүү доромжлоорой! Мөн түүнд зориулан боодлуудаас зориуд хэсэг түрүүг сугалан, түүнд түүлгэхээр орхи! Түүнийг бүү зэмлэ гэв.

Хуваалцах
РУТ 2 унших