РУТ 2:17-23

РУТ 2:17-23 Ариун Библи 2013 (АБ2013)

Ингээд үдэш болтол тариан талбайд тэр түрүү түүгээд түүсэн тариагаа цохиход нэг ефа арвай болов. Тэр үүнийгээ авч, хот уруу явж очиход хадам эх нь түүний цуглуулсныг харав. Цадталаа идээд үлдээж хадгалсан өнөөх зүйлээ тэр бас гаргаж хадам эхдээ өгөв. Хадам эх нь түүнд —Чи өнөөдөр хаанаас түүв? Чи хаана ажилласан бэ? Чамайг харж үзсэн тэр хүн ерөөгдөх болтугай гэв. Ингээд тэр хэнийх дээр ажилласан тухайгаа хадам эхдээ сонордуулан —Өнөөдөр хамт ажилласан тэр хүний нэрийг Боаз гэдэг хэмээн ярьтал, Наоми бэрдээ —ЭЗЭН түүнийг ивээх болтугай! Тэрээр амьд хийгээд үхэгсдэд энэрэл үзүүлэхээ зогсоодоггүй ЭЗЭН билээ гэж хэлэв. Тэгээд Наоми түүнд дахин —Тэр хүн чинь бидэнд байгаа ойрын садангийн хүн билээ. Мөн тэр л бидний өвийг хойчдоо золин авах эрх бүхий нэгэн юм гэв. Тэгтэл моаб эмэгтэй Рут —Тэр хүн бас “Миний зарц нар бүх ургацыг минь хурааж дуусах хүртэл чи тэднийг түш” гэж надад хэлсэн гэв. Наоми өөрийн бэр Рутад —Охин минь, тэр хүний шивэгчингүүдтэй гарах нь дээр шүү. Эс тэгвээс өөр тариан талбайд хүмүүс чамд халдах вий дээ гэв. Тийнхүү тэрээр арвай бас буудай хураалт дуустал хаягдал түрүү түүхээр Боазын шивэгчингүүдэд ойр байж тэднийг түшсэн бөгөөд хадам эхтэйгээ тэрээр хамт амьдран суув.

Хуваалцах
РУТ 2 унших

РУТ 2:17-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ингээд тэрээр үдэш болтол тариан талбайд хаягдсан түрүүг түүв. Дараа нь тэр түүсэн тариагаа цохиход нэг ефа арвай болов. Тэр түүнийг авч, хот уруу явж, хадам эх нь түүний түүснийг нь харав. Тэр мөн идэж цадаад үлдээсэн зүйлээ гаргаж хадам эхдээ өгөв. Хадам эх нь түүнд —Чи өнөөдөр хаанаас түүв? Чи хаана ажилласан бэ? Чамайг ажигласан тэр хүн ерөөгдөх болтугай гэв. Ингээд тэр хэнтэй ажилласан тухайгаа хадам эхдээ ярьж, —Өнөөдөр хамт ажилласан тэр хүний нэрийг Боаз гэдэг хэмээн өгүүлэв. Наоми бэрдээ —ЭЗЭН түүнийг ивээх болтугай! Тэрээр амьд хийгээд үхэгсдэд энэрэл үзүүлэхээ зогсдоггүй гэж хэлэв. Тэгээд Наоми түүнд дахин —Тэр хүн бол бидэнд ойрын хүн бөгөөд бас өвийг золин авах эрх бүхий бидний хамаатны нэгэн юм гэв. Тэгтэл Моаб эмэгтэй Рут —Тэр хүн бас “Миний зарц нар бүх ургацыг хурааж дуусах хүртэл тэдний хажуугаас бүү холдогтун” гэж надад хэлсэн гэв. Наоми өөрийн бэр Рутад —Охин минь, тэр хүний шивэгчидтэй хамт гарах нь сайн юм. Эс тэгвээс өөр тариан талбайд хүмүүс чамд хор учруулах вий гэв. Тийнхүү тэрээр арвай болон буудай хураалтыг дуустал хаягдсан түрүүг түүхийн тулд Боазын шивэгчдийн дэргэдээс холдсонгүй. Тэгээд тэр хадам эхтэйгээ хамт амьдрав.

Хуваалцах
РУТ 2 унших