РУТ 2:1-7
РУТ 2:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)
Наомид нөхрийнх нь хамаатан болох баян, нэр хүндтэй хүн байжээ. Тэр хүн Елимелехийн ургийнх бөгөөд нэрийг нь Боаз гэдэг байв. Моаб эмэгтэй Рут, Наомид —Намайг тариан талбай уруу явуулаач. Би тааллыг нь олж болох нэгний араас явж, хаягдсан тариан түрүү түүе гэхэд тэр түүнд —Охин минь, яв! гэв. Тэр, талбайд явж очоод, тариа хадагчдын араас явж хаягдал тариан түрүүг цуглуулж авав. Тэрээр Елимелехийн ургийн Боазын тариан талбайн хэсэг дээр санаандгүй ирчихсэн байв. Харагтун, Боаз Бетлехемээс ирж, тариа хадагчдад —ЭЗЭН та нартай хамт байх болтугай гэхэд тэд —ЭЗЭН таныг ивээх болтугай хэмээн хариулав. Тэгээд Боаз тариа хадагчдыг хариуцсан зарцдаа —Тэр хэний бүсгүй вэ? гэв. Тариа хадагчдыг хариуцсан зарц —Тэр бол Моабын нутгаас Наомитай хамт буцаж ирсэн моаб эмэгтэй юм. Тэр эмэгтэй “Тариа хадагчдын араас, юүжилсэн тариан дунд хаягдсан түрүүг түүж цуглуулахыг надад зөвшөөрөөч” гэсэн. Тэгээд тэр ирж, өглөөнөөс одоо хүртэл энд байна. Тэр гэрт түр зуур л сууж байгаа гэв.
РУТ 2:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
Наомид нөхрийнх нь хамаатан болох их баян хүн байжээ. Тэр хүн Елимелехийн ургийнх бөгөөд нэрийг нь Боаз гэдэг байв. Моаб эмэгтэй Рут Наомид —Намайг тариан талбай уруу явуулаач. Би тааллыг нь олж болох нэгний араас явж, хаягдсан тариан түрүүг түүе гэхэд тэр түүнд —Охин минь, яв! гэж хэлэв. Тийнхүү тэр явж, тариа хадагчдын араас тариан талбайд хаягдсан түрүүг түүв. Тэрээр санаандгүй Елимелехийн ургийн Боазын тариан талбайн хэсэг дээр ирчихсэн ажээ. Харагтун, Боаз Бетлехемээс ирж, тариа хадагчдад —ЭЗЭН та нартай хамт байх болтугай гэхэд тэд —ЭЗЭН таныг ивээх болтугай хэмээн хариулав. Тэгээд Боаз тариа хадагчдыг хариуцсан зарцдаа —Энэ хэний бүсгүй вэ? гэв. Тариа хадагчдыг хариуцсан зарц —Тэр бол Моабын нутгаас Наомитай хамт буцаж ирсэн Моаб эмэгтэй юм. Тэр эмэгтэй “Тариа хадагчдын араас юүжилсэн тариан дунд хаягдсан түрүүг түүж цуглуулахыг надад зөвшөөрөөч” гэж хэлээд ийнхүү ирээд, өглөөнөөс одоо хүртэл байсан. Тэр гэрт түр зуур л сууж байна гэв.