РУТ 1:15-22

РУТ 1:15-22 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгтэл тэр —Хараач, авьсан чинь өөрийн ард түмэн болон өөрийн бурхад уруугаа буцаж явлаа. Чи ч бас авьсаныхаа араас буц гэв. Харин Рут —Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан. Таны үхэх газарт би үхэж тэндээ би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхэхээс бусдаар танаас салбал намайг ЭЗЭН шийтгэг, бүр ч илүүг үйлдэг! гэв. Тэр түүнийг өөртэй нь хамт явахаар эрс шийдсэнийг хараад түүнийг дахин ятгасангүй. Тэгээд тэр хоёр явсаар Бетлехемд хүрч ирлээ. Тэднийг Бетлехемд иртэл бүх хотынхон тэднээс болоод шуугилдацгааж, эмэгтэйчүүд нь —Энэ чинь Наоми мөн үү? гэлцэв. Тэрээр тэдэнд —Намайг Наоми гэж битгий дууд. Учир нь Төгс Хүчит Нэгэн намайг дэндүү гашуунаар зовоосон тул намайг Мара гэж л дууд. Би дүүрэн гарч явсан боловч ЭЗЭН намайг хоосон буцааж авчрав. Нэгэнт ЭЗЭН миний эсрэг гэрчилж, Төгс Хүчит Нэгэн надад муугаар хандсан тул та нар юунд намайг Наоми гэж дуудна вэ? гэлээ. Харин Моабын нутгаас ирэхдээ Наоми өөрийн бэр моаб эмэгтэй Руттай хамт эргэж ирэв. Тэд арвай хурааж эхлэх үеэр Бетлехемд иржээ.

Хуваалцах
РУТ 1 унших

РУТ 1:15-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэгтэл тэр —Харагтун, авьсан чинь өөрийн ард түмэн болон өөрийн бурхад уруугаа буцан явлаа. Бэргэнийхээ араас буц гэв. Харин Рут —Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан. Таны үхэх газарт би үхнэ. Тэнд би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхлээс бусдаар танаас салбал ЭЗЭН намайг хатуу шийтгэх болтугай гэв. Тэр түүнийг өөртэй нь хамт явахаар эрс шийдсэнийг хараад түүнд дахин юу ч өгүүлсэнгүй. Тэгээд тэд хоёулаа Бетлехемд хүрч иртлээ явав. Тэднийг Бетлехемд иртэл бүх хотынхон тэднээс болж хөл үймээн болон, эмэгтэйчүүд нь —Энэ чинь Наоми мөн үү? гэлцэв. Тэрээр тэдэнд —Намайг Наоми гэж битгий дууд. Учир нь Төгс хүчит Нэгэн надад хэрцгий хандсан тул намайг Мара хэмээн дууд. Би дүүрэн гарч явсан боловч, ЭЗЭН намайг хоосон буцааж авчрав. Нэгэнт ЭЗЭН миний эсрэг гэрчилж, Төгс хүчит Нэгэн намайг зовоосон тул та нар юунд намайг Наоми гэж дуудна вэ? гэлээ. Тэгээд Моабын нутгаас эргэж ирсэн Наоми өөрийн бэр моаб эмэгтэй Руттай ирэв. Тэд арвай хурааж эхэлсэн үед Бетлехемд ирэв.

Хуваалцах
РУТ 1 унших

РУТ 1:15-22

РУТ 1:15-22 АБ2004