РУТ 1:14-18
РУТ 1:14-18 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэд дахин дуугаа өндөрсгөн уйлалдав. Орпа хадам эхийгээ үнсэж, харин Рут түүнд наалдав. Тэгтэл тэр —Харагтун, авьсан чинь өөрийн ард түмэн болон өөрийн бурхад уруугаа буцан явлаа. Бэргэнийхээ араас буц гэв. Харин Рут —Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан. Таны үхэх газарт би үхнэ. Тэнд би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхлээс бусдаар танаас салбал ЭЗЭН намайг хатуу шийтгэх болтугай гэв. Тэр түүнийг өөртэй нь хамт явахаар эрс шийдсэнийг хараад түүнд дахин юу ч өгүүлсэнгүй.
РУТ 1:14-18 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэд дахин дуугаа улам өндөрсгөн уйлалдав. Орпа хадам эхийгээ үнсэж, харин Рут түүнээс зүүгдэв. Тэгтэл тэр —Хараач, авьсан чинь өөрийн ард түмэн болон өөрийн бурхад уруугаа буцаж явлаа. Чи ч бас авьсаныхаа араас буц гэв. Харин Рут —Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан. Таны үхэх газарт би үхэж тэндээ би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхэхээс бусдаар танаас салбал намайг ЭЗЭН шийтгэг, бүр ч илүүг үйлдэг! гэв. Тэр түүнийг өөртэй нь хамт явахаар эрс шийдсэнийг хараад түүнийг дахин ятгасангүй.