РОМ 9:1-21
РОМ 9:1-21 Ариун Библи, 2004 (АБ2004)
Христ дотор би үнэнийг хэлж байна. Би худал яриагүй байна. Миний мөс чанар зүрх сэтгэлд минь маш их уйтгар гуниг, байнгын зовуур байгааг Ариун Сүнсээр гэрчилж байна. Учир нь махан биеэрээ миний хамаатан болох ахан дүүсийнхээ төлөө би Христээс салгагдаж, өөрөө хараал болоосой гэж хүсэж байлаа. Тэд бол израильчууд бөгөөд үрчлэл, алдар, гэрээнүүд, Хуулийн гардуулалт, үйлчлэл ба амлалтууд нь тэднийх юм. Эцгүүд ч тэднийх, Христ махан биеэрээ тэднээс гаралтай юм. Тэр бол бүгдийн дээр оршигч, үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн. Амен. Гэвч энэ нь Бурханы үг хүч чадлаа алдсан хэрэг биш юм. Учир нь Израилиас байгаа нь бүгд Израиль биш. Тэд Абрахамын үр удам ч гэлээ бүгд түүний хүүхдүүд гэсэн үг биш, харин «Чиний үр удам Исаакаар нэрлэгдэх болно» гэжээ. Махан биеийн хүүхдүүд нь Бурханы хүүхдүүд биш, харин амлалтын хүүхдүүд нь үр удам гэж тооцогддог. Учир нь «Энэ үед Би ирнэ. Сара хүүтэй болно» гэжээ. Энэ бол амлалтын үг юм. Зөвхөн энэ ч биш, Ребека бас бидний эцэг Исаак хэмээх нэгэн эрээс хөл хүндтэй болсон. Хүүхдүүдийг хараахан төрөөгүй, ямар ч сайн, муу зүйл үйлдээгүй байхад нь Бурханы зорилго нь сонголтын дагуу үйлсээр бус, харин Дуудагчийн улмаас байхын тулд «Ах нь дүүдээ үйлчилнэ» гэж эхэд нь айлдсан ажээ. Энэ нь «Би Иаковыг хайрласан, харин Есавыг үзэн ядсан» гэж бичигдсэнчлэн юм. Тэгвэл бид юу хэлэх вэ? Бурханд шударга бус юм байдаг уу? Бүү ийм байх болтугай! Учир нь Тэр Мосед «Би Өөрийн өршөөх хүнээ өршөөнө. Би Өөрийн өрөвдөх хүнээ өрөвдөнө» гэж айлдсан юм. Ингэхлээр энэ нь хүсдэг, эсвэл хичээдэг хүнээс биш, харин өршөөлт Бурханаас хамаардаг ажгуу. Учир нь Судар Фараонд «Өөрийнхөө хүчийг чамаар үзүүлэхийн тулд, мөн Миний нэр бүх дэлхий даяар тунхаглагдахын тулд чухам энэ л зорилгоор Би чамайг босгов» гэж айлджээ. Тэгэхлээр Тэр Өөрийн хүссэн хүнээ өршөөдөг, хүссэн хүнээ хатууруулдаг. Тэгвэл чи надад «Яагаад Тэр өнөөг хүртэл өө хайсаар байна вэ? Хэн Түүний хүслийг эсэргүүцсэн юм бэ?» гэж хэлнэ. Харин Бурханы эсрэг хариу хэлдэг хүн чи хэн юм бэ? Баримал нь барималчинд «Та яагаад намайг ингэж хийв?» гэж хэлдэг гэж үү? Нэг л зуурмагны шавраар хүндэтгэлийн нэг сав, ердийн хэрэглээний өөр нэг савыг хийхийн тулд ваарчин шаврынхаа дээгүүр эрх мэдэлгүй гэж үү?
РОМ 9:1-21 Ариун Библи 2013 (АБ2013)
Би худал яриагүй, Христ дор үнэнийг хэлж байна. Миний мөс чанар Ариун Сүнсээр надад гэрчилж байгаачлан зүрхэнд минь маш их уйтгар гуниг, байнгын зовуур байна. Мах биеэрээ миний хамаатан болох ахан дүүсийнхээ төлөө би Христээс салгагдаж, өөрөө хараал болох минь гэж хүсэж байлаа. Тэд бол израильчууд бөгөөд үрчлэл, алдар, гэрээнүүд, хуульчлал, мөргөл ба амлалтууд нь тэднийх юм. Эцгүүд ч тэднийх, Христ ч мах биеэрээ тэднээс гаралтай юм. Тэр бол бүгдийн дээр оршигч, үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн. Амен. Гэвч энэ нь Бурханы үг хүчингүй болсон хэрэг биш юм. Учир нь Израилиас байгаа нь бүгд израиль биш. Тэд Абрахамын үр ч гэлээ бүгд түүний хүүхдүүд гэсэн үг биш харин «Исаакаас гарсан нь л чиний үр удам гэж нэрлэгдэх болно» гэжээ. Махбодын хүүхдүүд нь Бурханы хүүхдүүд биш харин амлалтын хүүхдүүд нь үр гэж тооцогдсон. Учир нь «Би өдий үед эргэж ирнэ. Сара хүүтэй болно» гэжээ. Энэ бол амлалтын үг юм. Зөвхөн энэ ч биш, Ребека бас бидний эцэг Исаак хэмээх нэгэн эрээс хөл хүндтэй болсон. Хүүхдүүдийг хараахан төрөөгүй, ямар ч сайн, муу зүйл үйлдээгүй байхад нь Бурханы сонголтын зорилго нь үйлсээр бус, харин Дуудагчийн улмаас байхын тулд «Том нь багадаа зарцлагдана» гэж эхэд нь айлдсан ажээ. Энэ нь «Би Иаковыг хайрлаж, Есавыг үзэн ядсан» гэж бичигдсэнчлэн юм. Тэгвэл бид юу хэлэх вэ? Шударга бус юм Бурханд байдаг уу? Огт үгүй! Учир нь Тэр Мосед «Би өршөөх хүнээ өршөөнө. Би өрөвдөх хүнээ өрөвдөнө» гэж айлдсан юм. Ингэхлээр энэ нь хүсдэг эсвэл хичээдэг хүнээс биш, харин өршөөлт Бурханаас хамаардаг ажгуу. Бичвэр «Өөрийнхөө хүчийг чамаар үзүүлж, Миний нэр дэлхий даяар тунхаглагдахын тулд чухам энэ л зорилгоор Би чамайг босгов» гэж Фараонд айлджээ. Тэгэхлээр Тэр Өөрийн хүссэн хүнээ өршөөдөг, хүссэн хүнээ хатууруулдаг. Тэгвэл чи надад «Яагаад Тэр өнөөг хүртэл өө хайсаар байна вэ? Хэн Түүний хүслийг эсэргүүцэж чадах юм бэ?» гэж хэлнэ. Харин Бурханы эсрэг хариу хэлдэг хүн чи хэн юм бэ? Баримал нь «Та яагаад намайг ингэж хийв?» гэж барималчинд хэлдэг үү? Нэг л зуурмагны шавраар хүндэтгэлийн нэг сав, ердийн хэрэглээний өөр нэг савыг хийхийн тулд ваарчин шаврынхаа дээр эрх мэдэлгүй гэж үү?