РОМ 6:4-13
РОМ 6:4-13 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тиймд Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явахын тулд үхэл уруу баптисм хүртсэнээр Түүнтэй хамт оршуулагдсан юм. Учир нь, хэрэв бид Түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол, мэдээж бас Түүний амилалттай нь ч холбогдох болно. Ингэхдээ хойшид биднийг нүгэлд боолчлуулалгүй, нүглийн биеийг маань хүчингүй болгохын тулд бидний хуучин хүн нь Түүнтэй хамт цовдлогдсоныг бид мэддэг. Учир нь үхсэн нэгэн нь нүглээс чөлөөлөгдсөн. Хэрэв бид Христтэй хамт үхсэн бол, мөн Түүнтэй хамт амьдрах болно гэдэгтээ бид итгэдэг. Христ үхэгсдээс амилуулагдсан тул дахиж хэзээ ч үхэхгүйг бид мэднэ. Үхэл цаашид Түүнийг захирахгүй. Учир нь Түүний үхсэн үхлийн хувьд, Тэр нэг удаа нүгэлд үхсэн бөгөөд харин Түүний амьдардаг амьдралын хувьд, Тэр Бурханд амьдардаг. Түүнчлэн та нар өөрсдийгөө нүгэлд үхсэн боловч Бурханд Христ Есүсээр амьд байгаа гэж тооц. Тиймээс биеийнхээ тачаангуй хүслүүдэд дуулгавартай байх ёстой хэмээдэг үхлийн биед чинь нүгэл бүү ноёрхог. Биеийнхээ эрхтнүүдийг зөвт бус байдлын зэвсэг болгон нүгэлд бүү өргө. Харин Бурханд өөрсдийгөө үхэгсдээс амьд болгогсод мэт, мөн биеийнхээ эрхтнүүдийг зөвт байдлын зэвсэг болгон Бурханд өргө.
РОМ 6:4-13 Ариун Библи 2013 (АБ2013)
Тиймд бид үхэл уруу баптисм хүртсэнээрээ Түүнтэй хамт оршуулагдсан учраас Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явах юм. Учир нь, хэрэв бид Түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол, мэдээж бас Түүний амилалтай нь ч адил байдалд холбогдох болно. Ингэхдээ хойшид биднийг нүгэлд боолчлуулалгүй, бидний нүглийн биеийг хүчингүй болгохын тулд хуучин хүн маань Түүнтэй хамт цовдлогдсоныг бид мэддэг. Учир нь үхсэн нь нүглээс чөлөөлөгдсөн. Хэрэв бид Христтэй хамт үхсэн бол мөн Түүнтэй хамт амьдрах болно гэдэгтээ бид итгэдэг. Христ үхэгсдээс амилуулагдсан тул дахиж хэзээ ч үхэхгүйг бид мэднэ. Үхэл цаашид Түүнийг захирахгүй. Учир нь Түүний үхсэн үхлийн хувьд, Тэр нэг удаа нүгэлд үхсэн бөгөөд харин Түүний амьдардаг амьдралын хувьд, Тэр Бурханд амьдардаг. Түүнчлэн та нар өөрсдийгөө нүгэлд үхсэн боловч Бурханд Христ Есүсээр амьд байгаагаа тооц. Тиймээс биеийнхээ тачаангуй хүслүүдэд дуулгавартай байх гэдэг үхлийн биед чинь нүгэл бүү ноёрхог. Биеийнхээ эрхтнүүдийг зүй бусын зэвсэг болгон нүгэлд бүү өргө. Харин Бурханд өөрсдийгөө үхэгсдээс амьд болгогсод мэт мөн биеийнхээ эрхтнүүдийг зөвт байдлын зэвсэг болгон Бурханд өргө.