РОМ 6:19-23
РОМ 6:19-23 Ариун Библи, 2004 (АБ2004)
Та нарын махан бие сул дорой тул би хүний ёсоор хэлье. Та нар өөрсдийн эрхтнүүдийг ёс бус явдалд хүргэх цэвэр бус, ёс бус байдалд боол болгон өргөснийхөө адил түүнчлэн одоо өөрсдийн эрхтнүүдээ ариусгалд хүргэх зөвт байдалд боол болгон өргө. Учир нь та нар нүглийн боол байхдаа зөвт байдлаас чөлөөтэй байжээ. Тэгэхэд та нар одоо ичиж байгаа зүйлсээс ямар үр жимс авсан бэ? Учир нь тэдгээр зүйлсийн төгсгөл бол үхэл болой. Харин одоо нүглээс чөлөөлөгдсөн бөгөөд Бурханд боолчлогдсон та нар ариусгалд хүрэх үр жимс авдаг. Төгсгөл нь мөнх амь болой. Учир нь нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.
РОМ 6:19-23 Ариун Библи 2013 (АБ2013)
Та нарын махан бод сул дорой тул би хүний ёсоор хэлье. Та нар өөрсдийн эрхтнүүдийг ёс бус явдалд хүргэх цэвэр бус, ёс бусын боол болгон өргөсөнчлөн одоо өөрсдийн эрхтнүүдээ ариусалд хүргэх зөвт байдлын боол болгож өргө. Учир нь та нар нүглийн боол байхдаа зөвт байдлаас ангид байжээ. Тэгэхэд та нар одоо ичиж байгаа зүйлсээсээ ямар үр жимс авсан бэ? Учир нь тэр зүйлсийн төгсгөл бол үхэл билээ. Харин одоо нүглээс чөлөөлөгдсөн бөгөөд Бурханд боолчлогдсон та нар ариусалд хүрэх үр жимс авдаг. Төгсгөл нь мөнх амь билээ. Учир нь нүглийн хөлс нь үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.