РОМ 5:12-21
РОМ 5:12-21 Ариун Библи, 2004 (АБ2004)
Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь ирсний адил нүглээр үхэл нь ирсэн. Тиймээс бүгд нүгэл үйлдсэн тул үхэл нь бүх хүнд иржээ. Учир нь Хуулиас өмнө ертөнцөд нүгэл байсан. Гэвч хэрэв хууль байхгүй бол нүгэл нь нүгэл хэмээн тооцогдохгүй. Гэсэн хэдий ч үхэл нь Адамаас Мосе хүртэл ноёрхсон төдийгүй, ирэх байсан Түүний дүрс болох Адамын гэм буруутай адил байдлаар нүглийг үйлдээгүй хүмүүс дээр ч ноёрхож байсан ажээ. Харин үнэгүй бэлэг бол алдаа зөрчилтэй адилхан биш. Учир нь хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж олон хүн үхсэн бол, тэгэх тусмаа Бурханы нигүүлсэл болон Есүс Христ гэгч ганц Хүний нигүүлслээр ирэх бэлэг нь олон хүнд бялхагдсан юм. Бэлэг нь нүгэл үйлдсэн ганц хүнээр дамжуулан ирсэн зүйлтэй адилхан биш. Учир нь нэг талаас, нэг алдаа зөрчлийг дагалдан шүүлт нь ирж, ялд унагасан бол, нөгөө талаас олон алдаа зөрчлийг дагалдан үнэгүй бэлэг нь ирж, зөвтгөлд хүргэсэн билээ. Учир нь хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж ганц хүнээр дамжуулан үхэл нь ноёрхсон бол, тэгэх тусмаа нигүүлслийн баялгийг болон зөвт байдлын бэлгийн бялхалыг хүлээн авагсад нь Есүс Христ гэгч ганц Хүнээр дамжуулан амь дотор ноёрхоно. Тиймээс нэг алдаа зөрчлөөс болж бүх хүн ялд унасны адил, ийнхүү нэг зөвт үйлээс болж бүх хүмүүс амийн зөвтгөлд хүрэв. Учир нь ганц хүний дуулгаваргүй байдлаас болж олон хүн нүгэлтэн болгогдсоны адил түүнчлэн ганц Хүний дуулгавартай байдлаар олон хүн зөвт болгогдоно. Алдаа зөрчил ихэссэн байхын тулд Хууль орж ирсэн. Гэвч хаана нүгэл ихэссэн байна, тэнд нигүүлсэл улам илүү бялхсан юм. Ингэснээр нүгэл нь үхлээр ноёрхсончлон, нигүүлсэл нь бидний Эзэн Есүс Христээр дамжуулан мөнх аминд хүргэх зөвт байдлаар ноёрхох юм.
РОМ 5:12-21 Ариун Библи 2013 (АБ2013)
Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь, нүглээр үхэл нь орж ирсэн байхад бүгд нүгэл үйлдсэнээр үхэл нь бүх хүнд иржээ. Үнэндээ хуулиас өмнө ч ертөнцөд нүгэл байсан. Хууль үгүй аваас нүгэл эс тооцогдох. Гэлээ ч үхэл нь Адамаас Мосе хүртэл, ирэх байсан Түүний дүрс болох Адамын гэм зөрчилтэй адил нүгэл эс үйлдэгсдийг ч ноёрхож байжээ. Харин бэлэг бол алдаа зөрчилтэй адилгүй. Хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж олон хүн үхсэн бол, тэгэх тусмаа Бурханы нигүүлсэл болон Есүс Христ гэгч ганц Хүний нигүүлслээр ирсэн бэлэг нь олон хүнд бялхсан юм. Бэлэг нь ганц хүний нүглийн үр адил бус. Учир нь нэг алдаа зөрчлийг дагасан шүүлт нь ял дагуулсан бол олон алдаа зөрчлийг дагасан бэлэг нь зөвтгөл дагуулсан юм. Ганц хүний алдаа зөрчлөөс болж ганц хүнээр дамжин үхэл нь ноёрхсон юм бол, тэгэх тусмаа нигүүлслийн баялгийг болон зөвт байдлын бэлгийн дүүрэн хүртэгсэд нь Есүс Христ гэгч ганц Хүнээр дамжин амь дор ноёрхоно. Тийнхүү ганц алдаа зөрчлөөс болж бүх хүн ялд унасны адил, ганц зөвт үйлээс болж бүх хүн амийн зөвтгөлд хүрэв. Учир нь ганц хүний дуулгаваргүйгээс болж олон нь нүгэлтэн болсны адил Ганцын дуулгавраас болж олон нь зөвт болгуулна. Хууль ирснээр алдаа зөрчил ихэссэн ч нүгэл ихэссэнээр нигүүлсэл улам бялхсан юм. Ингэснээр нүгэл нь үхлээр ноёрхсончлон нигүүлсэл нь бидний Эзэн Есүс Христээр дамжин мөнх аминд аваачих зөвт байдлаар ноёрхох юм.