РОМ 3:20-25
РОМ 3:20-25 Ариун Библи, 2004 (АБ2004)
Яагаад гэвэл ямар ч махан бие Хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хуулиар нүглийн мэдлэг ирдэг юм. Харин эдүгээ Бурханы зөв нь Хуулиас ангид илэрхийлэгдэв. Үүнийг Хууль ба Эш үзүүлэгчид гэрчилсэн юм. Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүх хүнд байна. Ялгаварлал байхгүй. Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй, харин Христ Есүс доторх золилтоор дамжуулан Түүний нигүүлслээр үнэгүй зөвтгөгдсөн билээ. Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав. Ингэсэн нь Бурхан урьд нь үйлдэгдсэн нүглүүдийг тэвчин өнгөрүүлсэн учраас Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд байсан бөгөөд
РОМ 3:20-25 Ариун Библи 2013 (АБ2013)
Учир нь ямар ч махбод хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хууль нь нүглийг мэдүүлэгч л юм. Харин эдүгээ Бурханы зөв нь хуулиас ангид илчлэгдэв. Үүнийг хууль ба эш үзүүлэгчид гэрчилсэн юм. Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүхэнд байна. Ялгаварлал байхгүй. Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй авч Христ Есүсийн золилтоор дамжин Бурханы нигүүлслээр үнэгүй зөвтгөгджээ. Урьд үйлдэгдсэн нүглүүдийг Бурхан тэвчиж өнгөрүүлсэн учраас Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав.