РОМ 3:19-31

РОМ 3:19-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хуулийн хэлж байгаа болгон нь Хуулийн дор байгч хүмүүст хандан ярьдаг гэдгийг бид мэддэг. Ингэснээр ам болгон таглагдаж, ертөнц даяараа Бурханы өмнө буруутгагдах болно. Яагаад гэвэл ямар ч махан бие Хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хуулиар нүглийн мэдлэг ирдэг юм. Харин эдүгээ Бурханы зөв нь Хуулиас ангид илэрхийлэгдэв. Үүнийг Хууль ба Эш үзүүлэгчид гэрчилсэн юм. Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүх хүнд байна. Ялгаварлал байхгүй. Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй, харин Христ Есүс доторх золилтоор дамжуулан Түүний нигүүлслээр үнэгүй зөвтгөгдсөн билээ. Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав. Ингэсэн нь Бурхан урьд нь үйлдэгдсэн нүглүүдийг тэвчин өнгөрүүлсэн учраас Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд байсан бөгөөд Тэр Өөрөө зөв байж, Есүст итгэгч хүнийг зөвтгөгч байхын төлөө эдүгээ цагт Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд байсан юм. Тэгвэл сайрхал хаана байна? Энэ нь зайлуулагджээ. Ямар хуулиар вэ? Үйлсийнх үү? Үгүй. Харин итгэлийн хуулиар ажээ. Учир нь хүн Хуулийн үйлсээс ангид, итгэлээр зөвтгөгддөг гэж бид үздэг. Эсвэл Бурхан зөвхөн иудейчүүдийнх юм гэж үү? Тэр мөн харь үндэстнүүдийнх биш гэж үү? Тийм ээ, Тэр бас харь үндэстнүүдийнх мөн. Хөвч хөндүүлснийг нь ч итгэлээр, хөвч хөндүүлээгүйг нь ч итгэлээр зөвтгөх Бурхан бол үнэндээ ганц болой. Тэгвэл бид итгэлээрээ Хуулийг хүчингүй болгох уу? Бүү ийм байх болтугай! Харин ч, бид Хуулийг тогтоодог.

Хуваалцах
РОМ 3 унших

РОМ 3:19-31 Ариун Библи 2013 (АБ2013)

Хуулийн хэлж байгаа болгон нь хуулийн дор байгсдад хандан ярьдгийг бид мэддэг. Ингэснээр ам болгон таглагдаж, ертөнц даяараа Бурханы өмнө буруутгагдах болно. Учир нь ямар ч махбод хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хууль нь нүглийг мэдүүлэгч л юм. Харин эдүгээ Бурханы зөв нь хуулиас ангид илчлэгдэв. Үүнийг хууль ба эш үзүүлэгчид гэрчилсэн юм. Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүхэнд байна. Ялгаварлал байхгүй. Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй авч Христ Есүсийн золилтоор дамжин Бурханы нигүүлслээр үнэгүй зөвтгөгджээ. Урьд үйлдэгдсэн нүглүүдийг Бурхан тэвчиж өнгөрүүлсэн учраас Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав. Энэ нь эдүгээ цагт Өөрийнхөө зөвийг илэрхийлэх мөн Есүст итгэгчийг зөвтгөхийн тулд билээ. Тэгвэл сайрхал хаана байна? Хаана ч үгүй. Ямар хуулиар зөвтгөгдөх вэ? Үйлсийн хуулиар уу? Үгүй, харин итгэлийн хуулиар юм. Хүн хуулийн үйлсээр бус харин итгэлээр зөвтгөгддөг гэж бид үздэг. Бурхан зөвхөн иудейчүүдийнх гэж үү? Тэр мөн харийнхных бус уу? Тийм ээ, Тэр бас харийнхных мөн. Яагаад гэвэл Бурхан цорын ганц тул хозлуулсныг нь ч итгэлээр, хозлуулаагүйг нь ч итгэлээр зөвтгөнө. Тэгвэл бид итгэлээрээ хуулийг хүчингүй болгодог уу? Огт үгүй! Харин ч, бид хуулийг бататгадаг.

Хуваалцах
РОМ 3 унших