РОМ 3:1-18

РОМ 3:1-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

Иймээс иудей хүний давуу тал, эсвэл хөвч хөндөлтийн ашиг нь юу вэ? Аль ч талаараа үлэмж их юм. Бүхнээс өмнө, Бурханы үгс тэдэнд даатгагдсан билээ. Зарим нь итгээгүй бол яах вэ? Тэдний итгэлгүй байдал Бурханы итгэмжит байдлыг хүчингүй болгоно гэж үү? Бүү ийм байх болтугай! Хүн бүр худалч байсан ч Бурхан үнэн байг. Энэ тухай «Та айлдахдаа зөвтгөгдөж Та шүүгдэхдээ ялна» гэж бичигджээ. Хэрэв бидний зөв бус нь Бурханы зөвийг харуулдаг юм бол, бид юу хэлэх билээ? Уур хилэн буулгагч Бурхан нь зөв биш гэж үү? Би хүний ёсоор ярьж байна. Бүү ийм байх болтугай! Тийм бол Бурхан ертөнцийг яаж шүүх юм бэ? Хэрэв миний худал үгээр Бурханы үнэн нь Өөрийнх нь алдар дотор бялхдаг юм бол яагаад би одоо ч гэсэн нүгэлтэн адил шүүгддэг билээ? «“Сайныг гаргахын тулд мууг үйлдэцгээе” гэж ярьж болохгүй гэж үү? Зарим нь биднийг ингэж ярьдаг хэмээн гүтгэн хэлдэг. Тэдний шийтгэл нь шударга юм. Тэгвэл яах вэ? Бид тэднээс давуу юм уу? Огт үгүй. Иудейчүүд болон грекчүүд бүгд нүгэл дор байдаг гэж бид урьд нь ял тулгасан юм. Энэ нь ингэж бичигдсэнчлэн, «Зөвт хүн алга. Ганц ч алга. Ухаардаг хүн алга. Бурханыг хайдаг хүн алга. Бүгд гажиж, цөмөөрөө хэрэгцээгүй болжээ. Сайныг үйлддэг хүн алга. Бүр ганц ч алга». «Тэдний хоолой нь онгорхой булш юм. Тэд хэлээрээ хуурч мэхэлдэг». «Тэдний уруул дор могойн хор бий». «Тэдний ам хараал болон гашуун үгээр дүүрэн аж». «Тэдний хөл цус урсгахдаа түргэн, тэдний замд сүйрэл болон гай гамшиг бий. Тэд амар амгалангийн замыг мэдэхгүй». «Тэдний нүдний өмнө Бурханаас эмээх айдас үгүй»

Хуваалцах
РОМ 3 унших

РОМ 3:1-18 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгвэл иудей хүний давуу тал эсвэл хозлолын ашиг нь юу вэ? Аль ч талаараа үлэмж их юм. Юуны түрүүнд, Бурханы илэрхийлэл тэдэнд даатгагдсан билээ. Зарим нь итгэмжгүй бол яах вэ? Тэдний итгэмжгүй нь Бурханы итгэмжийг хүчингүй болгох уу? Тийм биш ээ. Хүн бүр худалч байсан ч Бурхан үнэн. Энэ нь «Та үгсээрээ зөвтгөгдөж Та шүүгдэхдээ ялна» гэж бичигджээ. Харин бидний зөв бус нь Бурханы зөвийг тодруулдаг юм бол, бид юу хэлэх билээ? Бидэн дээр уур хилэн буулгагч Бурхан зүй бус гэх үү? (Би хүний ёсоор ярьж байна.) Огт үгүй! Тийм бол Бурхан ертөнцийг яаж шүүх юм бэ? Хэрэв миний худал үгээр Бурханы үнэн нь Өөрийнх нь алдарт бялхдаг юм бол яагаад би нүгэлтэн адил шүүгдсээр байгаа билээ? Яагаад бас «Сайныг гаргахын тулд мууг үйлдэцгээе» гэж ярьж болохгүй билээ? Гэхдээ зарим нь биднийг ингэж ярьдаг гэж гүтгэдэг. Тэдэнд шийтгэл зохистой. Тэгвэл яах вэ? Бид тэднээс давуу юм уу? Огт үгүй. Иудейчүүд хийгээд грекүүд бүгд нүгэл дор байдаг гэж бид урьд нь ял тулгасан юм. Энэ нь ингэж бичигджээ. «Зөвт хүн алга, ганц ч алга. Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг нь ч алга. Бүгд гажиж, цөмөөрөө хэрэггүй болжээ. Сайныг үйлддэг нь алга. Бүр ганц ч алга» «Тэдний хоолой нь онгорхой булш юм. Тэд хэлээрээ зусарддаг» «Тэдний уруул дор могойн хор байдаг». «Тэдний аманд хараал болон гашуун үг дүүрэн аж». «Тэдний хөл цус урсгахдаа түргэн, Тэдний замд сүйрэл ба гай гамшиг бий. Тэд амар амгалангийн замыг эс мэднэ» «Бурханаас эмээхүй нь Тэдний нүдэнд үгүй»

Хуваалцах
РОМ 3 унших