РОМ 15:7-13

РОМ 15:7-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тиймээс мөн Христ та нарыг Бурханы алдрын төлөө хүлээн авсны адил бие биеэ хүлээж авагтун. Учир нь би хэлнэ. Эцгүүдэд өгсөн амлалтуудыг батлахын тулд Бурханы үнэний төлөө Христ хөвч хөндүүлэгсдийн зарц болсон. Энэ нь мөн Түүний өршөөлийнх нь төлөө харь үндэстнүүд Бурханыг алдаршуулахын тулд ажээ. «Иймд би харь үндэстнүүдийн дунд Танд магтаалыг өргөнө. Таны нэрийг би дуулна» гэж бичжээ. Тэр дахин «Харь үндэстнүүд ээ, Түүний ард түмэнтэй хамт баярлацгаа» гээд, мөн дахин «Бүх харь үндэстнүүд ээ, та нар Эзэнийг магтацгаа. Бүх ард түмэн Түүнийг магтах болтугай» гэжээ. Исаиа дахин «Иессийн үндэс гарч ирнэ. Харь үндэстнүүдийг захирахын тулд босох Түүнд Харь үндэстнүүд найдах болно» гэсэн юм. Ариун Сүнсний хүчээр та нар найдвараар бялхсан байхын тулд найдварын Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан болон амар тайвнаар дүүргэх болтугай.

Хуваалцах
РОМ 15 унших

РОМ 15:7-13 Ариун Библи 2013 (АБ2013)

Тиймээс мөн Бурханы алдрын төлөө Христ та нарыг хүлээн авсны адил бие биенээ хүлээж авагтун. Учир нь би хэлнэ. Эцгүүдэд өгсөн амлалтуудыг батлахын тулд Бурханы үнэний төлөө Христ нь хозлуулагсдын зарц болсон. Энэ нь мөн Түүний өршөөлийнх нь төлөө харийнхан Бурханыг алдаршуулахын тулд ажээ. «Иймд би харийнхан дунд Танд магтаалыг өргөнө. Таны нэрийг би магтан дуулна» гэж бичжээ. Тэр дахин «Харийнхан аа, Түүний ард түмэнтэй хамт баярлацгаа» гээд, мөн дахин «Бүх харийнхан аа, Эзэнийг магтагтун. Бүх ард түмэн Түүнийг магтах болтугай» гэжээ. Исаиа дахин «Иессийн үндэс гарч ирнэ. Харийнхныг захирахаар босох Түүнд Харийнхан найдах болно» гэсэн юм. Найдварын Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан ба амар тайвнаар дүүргэх болтугай. Ингэснээр та нар Ариун Сүнсний хүчээр найдварт бялхах юм.

Хуваалцах
РОМ 15 унших