РОМ 15:14-33

РОМ 15:14-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ах дүү нар минь, та нарын хувьд гэвэл та нар өөрсдөө аливаа сайн сайхнаар дүүрэн, бүхий л мэдлэгээр дүүргэгдсэн, мөн нэг нэгнээ ятгах чадвартай гэдэгт би итгэсэн юм. Гэвч та нарт дахин сануулахын тулд зарим зүйл дээр би их зоригтойгоор бичлээ. Учир нь Бурханаас надад өгөгдсөн нигүүлслээр Бурхан намайг харь үндэстнүүдэд Христ Есүсийн үйлчлэгч болгосон. Би харь үндэстнүүдийг Ариун Сүнсээр ариусган Бурханд тааламжит өргөл болгохын төлөө Бурханы сайн мэдээг тунхаглах тахилчийн үүргийг гүйцэлдүүлсэн. Тиймд Бурханд хамаарах зүйлсээр Христ Есүс дотор сайрхах шалтгаан надад бий. Учир нь Христийн надаар дамжуулан хийсэн зүйлээс өөр ямар ч юмыг би ярьж зүрхлэхгүй. Тэрээр надаар дамжуулан Харь үндэстнүүдийг дуулгавартай байдалд үгээр болон үйлсээр минь, тэмдгүүд болон гайхамшгийн хүч дотор, Ариун Сүнсний хүч дотор авчирсан юм. Тэрчлэн би Иерусалимаас Иллурикум хүртэлх нутгаар Христийн сайн мэдээг бүрэн дэлгэрүүлсэн. Ийнхүү би өөр хүний суурин дээр барихгүйн тулд Христийн нэр дуурсагдаагүй газарт л сайн мэдээг дэлгэрүүлэхийг хичээсэн. Харин энэ нь «Түүний тухай мэдээгүй хүмүүс харах болно. Сонсоогүй хүмүүс ойлгох болно» гэж бичигдсэн байдаг. Энэ шалтгаанаас болж би та нар уруу очих гээд олонтаа саатуулагдсан билээ. Харин одоо миний хувьд эдгээр нутагт цаашид ажиллах өөр газар байхгүй. Би та нар уруу очихыг олон жилийн өмнөөс хүсэж байна. Би Испани уруу явах замдаа та нартай уулзаж, түр зуур ч гэсэн эхлээд та нартай нөхөрлөн баярлаж байгаад дараа нь намайг тийшээ явахад минь туслах байх гэдэгт найддаг. Харин одоо би ариун хүмүүст үйлчлэхээр Иерусалим уруу явах гэж байна. Учир нь Иерусалим дахь ариун хүмүүсийн дотор буй ядууст зориулж хандив өгөх болсон нь Македони болон Ахайн хүмүүсийн сэтгэлд нийцэв. Тийм ээ, тэдний сэтгэлд нийцсэн юм. Тэд Иерусалим дахь ариун хүмүүсийн өмнө өртөнгүүд юм. Учир нь хэрэв харь үндэстнүүд тэдний сүнслэг зүйлсийг хуваалцсан бол эд зүйлсээрээ ч бас тэдэнд үйлчлэх өртэй юм. Тиймд би тэдэнд цуглуулсан юмыг нь өгч, үүнийг дуусгаад, та нарыг дайран Испани уруу явна. Би та нар уруу очихдоо Христийн ерөөлийн дүүрэн байдалд очно гэдгээ мэднэ. Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христээр болон Сүнсний хайраар би та нараас гуйя. Би залбирч байна. Та нар ч миний төлөө Бурханд хичээнгүйлэн залбираарай. Энэ нь би Иудей дахь дуулгаваргүй хүмүүсээс чөлөөлөгдөн Иерусалим дахь миний үйлчлэл нь ариун хүмүүст зөвшөөрөгдөөсэй гэсэнд юм. Ингэвэл би Бурханы хүслээр та нар уруу баяртайгаар очиж, та нарын хамт амрах болно. Амар амгалангийн Бурхан та бүгдийн хамт байх болтугай. Амен.

Хуваалцах
РОМ 15 унших

РОМ 15:14-33 Ариун Библи 2013 (АБ2013)

Ах дүү нар минь, та нарын хувьд та нар өөрсдөө аливаа сайн сайхнаар дүүрэн, бүхий л мэдлэгээр дүүргэгдсэн мөн нэг нэгнээ зааварлах чадвартай гэдэгт би итгэсэн юм. Гэвч та нарт дахин сануулахын тулд зарим зүйл дээр би их зоригтойгоор бичлээ. Учир нь Бурханаас надад өгөгдсөн нигүүлслээр Бурханы сайнмэдээг тунхаглах ариун үйлчлэлд Бурхан намайг харийнхны төлөөх Христ Есүсийн үйлчлэгч болгосон нь харийнхныг Ариун Сүнсээр ариусган Бурханд тааламжит өргөл болгохын тулд болой. Тиймд Бурханд хамаарах зүйлсээр Христ Есүс дор сайрхах шалтгаан надад бий. Учир нь надаар дамжин Христийн хийсэн зүйлээс өөр ямар ч юмыг би ярьж зүрхлэхгүй. Тэрээр харийнхныг дуулгавар дор авчрахын тулд үг болон үйлсээр минь бас тэмдгүүд болон гайхамшгийн хүч, Ариун Сүнсний хүчээр ажилласан тул би Иерусалимаас Иллурикум хүртэлх нутгаар Христийн сайнмэдээг бүрэн дэлгэрүүлсэн. Ийнхүү би өөр хүний суурин дээр барихгүйн тулд Христийн нэр дуурсагдаагүй газарт л сайнмэдээг дэлгэрүүлэхийг хичээсэн. Харин энэ нь «Түүний тухай мэдээгүй хүмүүс харах болно. Сонсоогүй хүмүүс ойлгох болно» гэж бичигдсэнчлэн юм. Энэ шалтгаанаас болж би та нар уруу очих гээд олонтаа саатуулагдсан билээ. Харин одоо миний хувьд эдгээр нутаг дээр цаашид ажиллах өөр газар байхгүй. Би та нар дээр очихыг олон жилийн өмнөөс хүсэж байна. Би Испани уруу явах замдаа та нартай уулзаж, түр зуур ч гэсэн эхлээд та нартай нөхөрлөн баярлаж байгаад дараа нь намайг тийшээ явахад минь туслах байх гэдэгт найддаг. Харин одоо би ариун хүмүүст үйлчлэхээр Иерусалимд очих гэж байна. Учир нь Иерусалимын ариун хүмүүсийн дундах ядууст зориулж хандив өгөхийг Македонийнхон болон Ахайнхан таашаасан юм. Тийм ээ, тэд таашаасан нь Иерусалим дахь ариун хүмүүсийн өмнө өртэйнх. Хэрэв харийнхан тэдний сүнслэг зүйлсийг хуваалцсан бол эд зүйлсээрээ ч бас тэдэнд үйлчлэх өртэй юм. Тиймд би тэдэнд цуглуулсныг нь гардуулан өгч, үүнийг гүйцэлдүүлээд, та нарыг дайран Испани уруу явна. Би та нар дээр очихдоо Христийн ерөөлийн дүүрэл дор очно гэдгээ мэднэ. Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христээр болон Сүнсний хайраар би та нараас гуйя. Та нар ч миний төлөө залбирлаараа Бурханы өмнө хичээнгүйлэн нэгдээрэй. Энэ нь би Иудей дэх дуулгаваргүй хүмүүсээс чөлөөлөгдөн Иерусалим дахь миний үйлчлэл нь ариун хүмүүст зөвшөөрөгдөөсэй гэснийх юм. Ингэвэл би Бурханы хүслээр та нар дээр баяртайгаар очиж, та нарын хамт амрах болно. Амар амгалангийн Бурхан та бүгдийн хамт байх болтугай. Амен.

Хуваалцах
РОМ 15 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна