РОМ 14:10-12
РОМ 14:10-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
Харин та юунд ах дүүгээ шүүнэ вэ? Эсвэл та юунд мөн ах дүүгээ басамжилна вэ? Учир нь бид бүгдээрээ Бурханы шүүх ширээний өмнө зогсох болно. Учир нь «“Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Миний өмнө өвдөг бүхэн сөгдөх болно, Хэл бүхэн Бурханд өчил өргөх болно” гэж Эзэн айлдаж байна» гэж бичигдсэн юм. Тиймээс бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно.
РОМ 14:10-12 Ариун Библи 2013 (АБ2013)
Тийн атал та юунд ах дүүгээ шүүнэ вэ? Бас та юунд ах дүүгээ басамжилна вэ? Бид бүгдээрээ Бурханы шүүх суудлын өмнө зогсох болно шүү дээ. Учир нь «“Би амьд! Өвдөг бүр өмнө минь сөгдөж, Хэл бүхэн Бурханд өчиглөнө” гэж Эзэн айлдаж байна» гэж бичигдсэн байгаа. Тийнхүү бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно.