РОМ 12:3-13

РОМ 12:3-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

Учир нь надад өгөгдсөн нигүүлслээр би та нарын дунд буй хүн бүрд хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүү дээгүүр бүү бод. Харин Бурханы хүн бүрд ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод. Нэг биед олон эрхтэн байдгийн адил, мөн бүх эрхтэнд ижил үйл ажиллагаа байдаггүйн адил, бид олуулаа Христ дотор нэг бие болой. Харин хүн бүр нэг нэгэндээ эрхтэн юм. Бидэнд өгөгдсөн нигүүлслийн дагуу бид өөр өөр бэлгүүдтэй тул хэрэв эш үзүүлбэл, энэ нь тэр хүний итгэлийн дагуу аж. Хэрэв үйлчлэл бол тэр хүн үйлчлэлээ, сургаж байгаа бол сургаалаа, ятгадаг хүн бол ятгалга, өгч байгаа бол чин сэтгэлээр, тэргүүлж байгаа хүн бол хичээл зүтгэлээр, өршөөл үзүүлж байгаа бол баяртайгаар хийгтүн. Хайр нь хоёр нүүргүй байг. Бузар мууг жигш, сайнаас зуурч ав. Ах дүүсийн хайраар бие биеэ хайрла. Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл. Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд үйлчлэн сүнс дотор шат. Найдвар дотор баярла, зовлон дотор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул, ариун хүмүүсийн хэрэгцээнд хандив өргө, зочломтгой бай.

Хуваалцах
РОМ 12 унших

РОМ 12:3-13 Ариун Библи 2013 (АБ2013)

Надад соёрхогдсон нигүүлслээр би та нарын хүн нэгбүрд чинь хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүүгээр бүү бод. Харин Бурханы хүн бүрд ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод. Нэг биед олон эрхтэн байдгийн адил мөн бүх эрхтэнд ижил үйл ажиллагаа байдаггүйн адил, бид олуулаа Христэд нэг бие бөгөөд хүн бүр нэг нэгэндээ эрхтэн юм. Бидэнд өгөгдсөн нигүүлслээр бэлгүүд маань ялгаатай. Эш үзүүллэг нь итгэлийнхээ хэрээр үйлчлэл нь үйлчлэлээр, сургагч нь сургаалаар, ятгагч нь ятгалгаар, өгөгч нь өгөөмрөөр, удирдагч нь хичээнгүй зүтгэлээр, өршөөгч нь баяртайгаар үйлд. Хайр нь хоёр нүүргүй байг. Муу муухайг жигш, сайнаас зуурч ав. Ах дүүсийн хайраар бие биенээ хайрла. Бие биенээ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл. Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд үйлчлэн сүнс дор шат. Найдвар дор баярла, зовлон дор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул, ариун хүмүүсийн хэрэгцээнд хандивла, зочломтгой байхыг эрмэлз.

Хуваалцах
РОМ 12 унших

РОМ 12:3-13

РОМ 12:3-13 АБ2004