РОМ 12:19-21
РОМ 12:19-21 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн айлдав» гэж бичигджээ. «Хэрэв дайсан чинь өлссөн бол түүнийг хоолло. Хэрэв тэр цангасан бол түүнд уух юм өг. Учир нь чи ингэснээрээ түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа хэрэг». Бузар муугаар бүү дийл, харин бузар мууг сайнаар дийлэгтүн.
Хуваалцах
РОМ 12 уншихРОМ 12:19-21 Ариун Библи 2013 (АБ2013)
Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн хэлэв» гэж бичигджээ. «Дайсан чинь өлссөн бол хоолло, цангасан бол түүнийг ундаал. Ингэснээр чи түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа хэрэг» Мууд бүү дийлд, мууг харин сайнаар дийл.
Хуваалцах
РОМ 12 унших