РОМ 10:4-13

РОМ 10:4-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

Учир нь итгэдэг хүн бүрд зөвт байдлын төлөө Христ бол хуулийн төгсгөл мөн. Учир нь хуулиас ирдэг зөвт байдлыг хэрэгжүүлдэг хүн тэрхүү зөвт байдлаар амьдарна гэж Мосе бичжээ. Харин итгэлээс ирдэг зөвт байдал нь ийнхүү ярьдаг. «Зүрхэн дотроо “Хэн тэнгэрт гарах вэ?” гэж бүү хэл» (Энэ нь Христийг доош авчрахын тулд юм) Эсвэл «“Хэн ёроолгүй гүнд буух вэ?” гэж бүү хэл». (Энэ нь Христийг үхэгсдээс босгохын тулд юм) Харин энэ нь юу хэлдэг вэ? «Үг нь чамд ойр байна. Чиний аманд, чиний зүрх сэтгэлд бий» гэдэг. Энэ нь бидний тунхаглаж буй итгэлийн үг юм. Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно. Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрөн авралд хүрнэ. Учир нь Судар «Түүнд итгэгч нь ичгэвтэр байдалд орохгүй» гэдэг. Иудей болон грек хүний хооронд ялгаа байхгүй. Бүгдийн Эзэн нэг л бөгөөд Түүнийг дуудагч бүгдэд баялаг бялхана. Учир нь «Эзэний нэрээр дуудах хэн ч аврагдах болно».

Хуваалцах
РОМ 10 унших

РОМ 10:4-13 Ариун Библи 2013 (АБ2013)

Христ хуульд төгсгөл авчирснаар итгэдэг хүн бүрд зөвт байдал байх аж. Хуулиас ирдэг зөвт байдлын тухайд “Эдгээрийг хэрэгжүүлдэг хүн тэдгээрээр амьдарна” гэж Мосе бичжээ. Харин итгэлээс ирдэг зөвт байдал нь ийнхүү ярьдаг. «Зүрхэндээ “Хэн тэнгэрт гарах вэ?” гэж бүү хэл» (Энэ нь Христийг доош авчрахын тулд юм.) Эсвэл «“Хэн оёоргүй гүнд буух вэ?” гэж бүү хэл.» (Энэ нь Христийг үхэгсдээс босгохын тулд юм.) Харин энэ нь юу хэлдэг вэ? «Үг нь чамд тун ойрхон, аманд чинь, зүрхэнд чинь бий» гэдэг. Энэ нь бидний тунхаглаж буй итгэлийн үг юм. Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно. Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрнэ. Учир нь Бичвэр «Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй» гэдэг. Иудей ба грек хүний хооронд ялгаа байхгүй. Бүгдийн Эзэн нэг л бөгөөд Түүнийг дуудагч бүгдэд баялаг бялхана. Учир нь «Эзэний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно».

Хуваалцах
РОМ 10 унших