РОМ 10:17-21
РОМ 10:17-21 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг. Гэвч би хэлье. Тэд хэзээ ч сонсоогүй гэж үү? Үнэндээ тэд сонссон. «Тэдний дуу хоолой бүх газарт, Тэдний үгс дэлхийн зах хязгаарт ч хүрсэн» гэсэн байдаг. Гэвч би хэлье. Израиль үнэндээ мэдээгүй юу? Эхлээд Мосе «Би үндэстэн биш хүмүүсээр та нарыг атаархуулж, ухаангүй үндэстнээр уурлуулна» гэсэн. Исаиа зоригтойгоор «Намайг хайгаагүй хүмүүс Намайг олсон. Намайг сураглаагүй хүмүүст Би илэрхий болсон» хэмээн хэлсэн юм. Харин Израилийн талаар Тэр «Бүхэл өдөржин Би дуулгаваргүй, зөрүүд ард түмэнд гараа сунгасан» гэжээ.
РОМ 10:17-21 Ариун Библи 2013 (АБ2013)
Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг. Гэвч би хэлье. Тэд сонсоогүй гэж үү? Үнэндээ тэд сонссон. «Дуу хоолой нь бүх газарт, Үгс нь ертөнцийн хязгаарт хүрсэн» гэсэн байдаг юм. Гэвч би хэлье. Израиль үнэндээ мэдээгүй юу? Эхлээд Мосе «Би үндэстэн бус хүмүүсээр та нарыг атаархуулж, Ухаангүй үндэстнээр та нарыг уурлуулна» гэсэн. Исаиа зоригтойгоор «Хайгаагүйд нь Би олдов. Сураглаагүйд нь Би үзэгдэв» гэж хэлсэн юм. Харин Израилийн талаар Тэр «Дуулгаваргүй, зөрүүд ард түмэнд хандан Би бүхэл өдөржин гараа сунгав» гэжээ.