РОМ 1:14-17
РОМ 1:14-17 Ариун Библи, 2004 (АБ2004)
Грекчүүд болон бусад үндэстнүүд, мэргэн болон мунхаг хүмүүсийн хэн хэнд нь би өртэй. Тиймд миний хувьд, Ромд байгаа та нарт ч мөн сайн мэдээг тунхаглахыг маш их хүсэж байна. Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг, юуны түрүүнд Иудей, мөн түүнчлэн Грек хүнийг авралд хүргэх Бурханы хүч мөн. Бурханы хүртээх зөвт байдал нь сайн мэдээний дотор илчлэгдсэн бөгөөд итгэлээс итгэлд хүргэдэг. Учир нь «Зөвт хүн итгэлээр амьдарна» гэж бичигдсэн байдаг.
РОМ 1:14-17 Ариун Библи 2013 (АБ2013)
Грекүүд болон хэл харьтнууд цэцэд болон мунхаг хүмүүсийн хэн хэнд нь би өртэй. Тиймд миний хувьд Ром дахь та нарт ч сайнмэдээ хүргэхээр тэсэн ядаж байна. Би сайнмэдээнээс ичихгүй. Энэ бол итгэгч болгоныг, юуны түрүүнд иудей түүнчлэн грек хүнийг ч аврах Бурханы хүч мөн. «Зөвт хүн итгэлээр амьдарна» гэж бичигдсэнтэй адилаар, Бурханы хүртээх зөвт байдал нь сайнмэдээний дотор итгэлээс итгэлд илчлэгддэг.