ИЛЧЛЭЛТ 6:12-14
ИЛЧЛЭЛТ 6:12-14 Ариун Библи, 2004 (АБ2004)
Түүнийг зургаа дахь лацыг эвдэх үед би харж байлаа. Асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасаар хийсэн таар мэт харлаж, сар бүхэлдээ цус мэт улаан болов. Хүчтэй салхи сэгсрэхэд боловсроогүй жимсээ инжрийн мод хаялах адил тэнгэрийн одод дэлхий дээр унаж, хуйлсан хуйлмал ном лугаа адил тэнгэр ч заагдан салж, алив уулс, арлууд ч байрнаасаа хөдөлсөн байлаа.
ИЛЧЛЭЛТ 6:12-14 Ариун Библи 2013 (АБ2013)
Түүнийг зургаа дахь лацыг эвдэх үед би харж байлаа. Асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасан таар мэт харлаж, сар бүхэлдээ цус адил болов. Хүчтэй салхинд сэгсрэгдсэн инжрийн мод боловсроогүй жимсээ хаялах адил тэнгэрийн одод дэлхий дээр унаж, хуйлагдах ном лугаа адил тэнгэр заагдан салж, алив уулс, арлууд ч байрнаасаа хөдөлгөгдөв.