ИЛЧЛЭЛТ 5:8-14

ИЛЧЛЭЛТ 5:8-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

Түүнийг хуйлмал номыг авахад дөрвөн амьтан болон хорин дөрвөн ахлагч Хурганы өмнө унацгаав. Тэд тус бүр ятга болон утлагаар дүүрэн алтан савтай аж. Тэдгээр нь ариун хүмүүсийн залбирлууд юм. Тэд шинэ дуу дуулж —Хуйлмал номыг авч, лацнуудыг нь эвдэх зохистой нь Та мөн. Учир нь Та нядлуулсан бөгөөд бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс хүмүүсийг Бурханд Өөрийнхөө цусаар худалдан авч өгсөн билээ. Та тэднийг бидний Бурханы төлөөх хаанчлал ба тахилч нар болгосон. Тэд дэлхий дээр хаанчлах болно гэцгээж байлаа. Би харж, сэнтий, амьтад, ахлагчдын эргэн тойронд олон тэнгэр элчийн дууг сонсов. Тэдний тоо түм түмээрээ, мянга мянгаараа ажээ. Тэд чанга дуугаар —Нядлуулсан Хурга хүч, баялаг, мэргэн ухаан, сүр хүч, хүндэтгэл, алдар ба магтаалыг авбал зохистой гэцгээж байлаа. Тэнгэрт, газар дээр, газар доор, тэнгис дээр байгаа аливаа бүтээгдсэн юмс болон тэдгээрийн дотор байх бүх юмс —Сэнтийд Залрагчид ба Хурганд магтаал, хүндэтгэл, алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай гэлцэхийг нь би сонсов. Дөрвөн амьтан нь —Амен гэсээр байлаа. Ахлагчид унаад мөргөв.

Хуваалцах
ИЛЧЛЭЛТ 5 унших

ИЛЧЛЭЛТ 5:8-14 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэрээр хуйлмал номыг авахад дөрвөн амьтан болон хорин дөрвөн ахлагч Хурганы өмнө унацгаав. Тэд тусбүр ятга болон утлагаар дүүрэн алтан савтай аж. Тэдгээр нь ариун хүмүүсийн залбирлууд юм. Тэд шинэ дуу дуулж —Хуйлмал номыг авч, Лацнуудыг нь нээх зохистой нь Та мөн. Учир нь Та нядлуулсан бөгөөд Өөрийн цусаар бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс Бурханд ариун хүмүүсийг арилжин авч өгсөн билээ. Та тэднийг Бурханы маань төлөөх Хаанчлал ба тахилч нар болгосон. Тэд дэлхий дээр хаанчлах болно гэцгээж байлаа. Би харж, сэнтий, амьтад, ахлагчдын эргэн тойронд буй олон тэнгэрэлчийн дууг сонсов. Тэдний тоо түм түмээрээ, мянга мянгаараа ажээ. Тэд чанга дуугаар —Нядлуулсан Хурга Хүч, баялаг, мэргэн ухаан, Сүр хүч, хүндэтгэл, Алдар ба магтаалыг авбал зохистой гэцгээж байлаа. Тэнгэрт, газар дээр, газар дор, тэнгис дээр болон тэдгээрийн дотор байгаа аливаа бүтээгдсэн юмс бүгдээр —Сэнтийд Залрагч ба Хурганд Магтаал, хүндэтгэл, алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай гэлцэхийг би сонсов. Дөрвөн амьтан —Амен гэхэд ахлагчид унан мөргөв.

Хуваалцах
ИЛЧЛЭЛТ 5 унших