ИЛЧЛЭЛТ 3:7-13
ИЛЧЛЭЛТ 3:7-13 Ариун Библи, 2004 (АБ2004)
Филаделфи дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн. “Нээхэд нь хэн ч хаахгүй, хаахад нь хэн ч нээхгүй, Давидын түлхүүртэй, үнэн бөгөөд ариун Нэгэн үүнийг айлдаж байна. «Би чиний үйлсийг мэднэ. Харагтун, хэн ч хааж үл чадах нээлттэй хаалгыг Би чиний өмнө тавьсан. Юу гэвэл чиний хүч бага бөгөөд чи Миний үгийг сахиж, Миний нэрийг үгүйсгээгүй билээ. Үзэгтүн, Иудей биш атлаа өөрсдийгөө Иудей хэмээн худал яригч Сатаны синагогийн хүмүүсийг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ. Миний тэвчээрийн үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихын тулд бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно. Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт байгаагаа бат сахь. Би ялагчийг Өөрийн Бурханы сүм дэх багана болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр Өөрийн Бурханы нэр, тэнгэрээс Миний Бурханаас буун ирэх шинэ Иерусалим буюу Өөрийн Бурханы хотын нэр, Өөрийн шинэ нэрээ бичнэ. Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун»”.
ИЛЧЛЭЛТ 3:7-13 Ариун Библи 2013 (АБ2013)
Филаделфи дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Нээхэд нь хэн ч хаахгүй, хаахад нь хэн ч нээхгүй, Давидын түлхүүртэй, Ариун бөгөөд үнэн Нэгэн ийнхүү айлдаж байна. «Би чиний үйлсийг мэднэ. Харагтун, хэн ч хааж үл чадах нээлттэй үүдийг Би өмнө чинь тавьсан. Юу гэвэл чиний хүч бага ч чи үгийг минь сахисан бөгөөд нэрийг минь үгүйсгээгүй. Үзэгтүн, иудей биш атлаа өөрсдийгөө иудей хэмээн худал яригч Сатаны синагогийнхныг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ. Тэвчээрийн минь үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихоор, бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно. Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт буйгаа бат сахь. Ялагчийг Би Бурханыхаа сүмд багана болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр Бурханыхаа нэр, тэнгэрээс Бурханаас минь буун ирэх шинэ Иерусалим буюу Бурханыхаа хотын нэр болон Өөрийн шинэ нэрийг бичнэ. Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.»”