ИЛЧЛЭЛТ 2:1-17

ИЛЧЛЭЛТ 2:1-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ефес дэх чуулганы тэнгэр элчид бичигтүн. “Баруун мутартаа долоон одыг баригч Нэгэн, долоон алтан дэнлүүний суурийн дунд алхагч Нэгэн үүнийг айлдаж байна. ”Би чиний ажил үйлс, нөр хөдөлмөр, тэвчээрийг чинь болон муу хүмүүсийг тэсвэрлэж чадаагүйг болон өөрсдийгөө элч нар хэмээдэг атлаа, чухамдаа элч биш хүмүүсийг шалгаж, хуурамч хүмүүс байсныг нь илчилснийг чинь мэднэ. Чи тэвчээртэй байж, Миний нэрийн төлөө хүлцэн тэвчиж, цуцаагүй. Харин Надад чиний эсрэг зүйл байна. Юу гэвэл чи анхны хайраа орхижээ. Тиймээс чи хаанаас унаснаа санаж гэмш. Чи анх хийж байсан үйлсээ үйлд. Хэрэв чи гэмшихгүй бол, Би чам уруу очиж, дэнлүүний чинь суурийг байрнаас нь зайлуулах болно. Гэвч чамд сайн юм бий. Юу гэвэл Миний үзэн яддаг николайчуудын үйлсийг чи ч мөн үзэн яддаг. Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун. Бурханы диваажинд буй амийн модноос идэхийг Би ялагч нэгэнд соёрхоно»”. Смирна дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн. “Үхсэн бөгөөд амилсан эхэн ба эцэс үүнийг айлдаж байна. «Би чиний зовлон шаналал, ядуу байдлыг (гэвч чи баян) болон өөрсдийгөө иудейчүүд хэмээгчдээр доромжлогддогийг чинь мэднэ. Харин тэд иудейчүүд биш бөгөөд Сатаны синагог юм. Эдлэх гэж буй зовлонгоосоо бүү ай. Үзэгтүн, диавол та нарыг сорихын тулд та нараас заримыг чинь шоронд хаях гэж байна. Та нарт арван өдөр гай зовлон учрах болно. Үхэл хүртэл итгэмжтэй бай. Тэгээд Би чамд амийн титмийг өгнө. Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун. Ялагч нь хоёр дахь үхлээр хохирохгүй»”. Пергам дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн. “Хоёр талдаа хурц ирт илдтэй Нэгэн үүнийг айлдаж байна. «Би чиний хаана нутагладгийг болон тэнд чинь Сатаны сэнтий байдгийг мэднэ. Чи Миний нэрийг бат сахидаг бөгөөд Миний итгэлийг үгүйсгээгүй, бүр Сатаны нутагладаг газарт, та нарын дунд алагдсан Миний гэрч, Миний итгэлт нэгэн болох Антипын өдрүүдийн үед ч үгүйсгээгүй билээ. Харин чиний эсрэг хэдэн зүйл Надад байна. Яагаад гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид байдаг. Балаам нь Израилийн хөвгүүдийн өмнө бүдрүүлэх саад тавиулах гэж, шүтээнүүдэд тахисан юмсыг идүүлж, садар самууныг үйлдүүлэх гэж Балакийг сургасаар байсан. Тэрчлэн үүний адилаар николайчуудын сургаалыг сахигчид ч чамд бий. Тиймээс гэмшигтүн. Эс бөгөөс Би чам уруу даруй очиж, амныхаа илдээр тэдэнтэй тулалдах болно. Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун. Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө. Би түүнд цагаан чулуу болон түүнийг хүлээн авагчаас өөр хэн ч мэдэхгүй чулуун дээр бичигдсэн шинэ нэр өгнө»”.

Хуваалцах
ИЛЧЛЭЛТ 2 унших

ИЛЧЛЭЛТ 2:1-17 Ариун Библи 2013 (АБ2013)

Ефес дэх чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Баруун мутартаа долоон одыг баригч, долоон алтан дэнгийн дундуур алхагч Нэгэн ийнхүү айлдаж байна. «Би чиний ажил үйлс ба зүдэл зүтгэл, тэвчээрийг чинь болон муу муухай хүмүүсийг тэвчдэггүйг, мөн өөрсдийгөө элч нар хэмээдэг ч, чухамдаа элч биш хүмүүсийг шалгаж, худал байсныг нь илчилснийг чинь мэднэ. Чи тэвчээртэй байж, Миний нэрийн төлөө хүлцэн тэвчиж, үл цуцав. Гэвч Надад чиний эсрэг зүйл байна. Чи анхны хайраа орхижээ. Тиймээс чи хаанаас унаснаа сана бас гэмш. Анхны үйлсээ үйлд. Чи эс гэмшвээс, Би чам дээр очиж, дэнг чинь байрнаас нь зайлуулах болно. Гэвч чамд сайн юм бий. Миний үзэн яддаг николайчуудын үйлсийг чи ч мөн үзэн яддаг. Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Бурханы диваажинд буй амийн модноос идэхийг Би ялагч нэгэнд соёрхоно.»” Смирна дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Эхэн ба Эцэс, үхсэн байгаад амилсан Нэгэн ийнхүү айлдаж байна. «Би чиний зовлон зүдүүр, хоосролыг (гэвч чи баян) болон өөрсдийгөө иудейчүүд хэмээдэг Сатаны синагогоор доромжлогддогийг чинь мэднэ. Эдлэх гэж буй зовлонгуудаасаа бүү ай. Үзэгтүн, диавол та нарыг сорихын тулд та нараас заримыг чинь шоронд хаях гэж байна. Та нарт арван өдөр зовлон ирнэ. Үхэл хүртэл үнэнч бай. Тэгээд Би чамд амийн титэм өгнө. Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагч нь хоёр дахь үхлээр гэмтэхгүй.»” Пергам дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Хоёр талдаа ирт хурц илдтэй Нэгэн ийнхүү айлдаж байна. «Чиний хаана нутагладгийг Би мэднэ. Тэнд чинь Сатаны сэнтий байдаг ч чи Миний нэрийг хадгалж, бүр Сатаны нутагладаг газарт, та нарын дунд алагдсан Миний итгэмжит гэрч Антипын өдрүүдэд ч надад итгэдгээ үгүйсгээгүй билээ. Харин Надад чиний эсрэг хэдэн зүйл байна. Юу гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид бий. Балаам Израилийн хөвгүүдийн өмнө урхи тавиулж, шүтээнүүдэд өргөсөн юм идүүлэн садарлуулах гэж Балакийг сургаж байсан. Түүнчлэн бас николайчуудын сургаалыг сахигчид ч чамд бий. Тиймээс гэмшигтүн. Эс бөгөөс Би чам дээр даруй очиж, амныхаа илдээр тэдэнтэй тулалдах болно. Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө. Би түүнд цагаан чулуу болон түүн дээр бичигдсэн, хүлээн авагчаас нь өөр хэн ч мэдэхгүй шинэ нэр өгнө.»”

Хуваалцах
ИЛЧЛЭЛТ 2 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна