ИЛЧЛЭЛТ 1:9-11
ИЛЧЛЭЛТ 1:9-11 Ариун Библи, 2004 (АБ2004)
Есүс доторх гай зовлон, хаанчлал, тэвчээрийг хамтран хуваалцагч ба ах дүү чинь болох Иохан би Бурханы үг болон Есүсийн гэрчлэлээс болж Патм хэмээх арал дээр байв. Эзэний өдөр би Сүнс дотор байсан бөгөөд ард маань бүрээн дуу мэт чанга дуу гарах нь сонсогдож, — Чи юу харснаа хуйлмал номд бичиж Ефес, Смирна, Пергам, Туатейр, Сардей, Филаделфи, Лаодикт буй долоон чуулганд илгээ гэв.
Хуваалцах
ИЛЧЛЭЛТ 1 уншихИЛЧЛЭЛТ 1:9-11 Ариун Библи 2013 (АБ2013)
Есүс доторх зовлон зүдүүр, хаанчлал, тэвчээрийг хамтран хуваалцагч ба ах дүү чинь болох Иохан би Бурханы үг болон Есүсийн гэрчлэлээс болж Патм хэмээх арал дээр байлаа. Эзэний өдөр би Сүнс дотор байсан бөгөөд ард маань бүрээнийх мэт чанга дуу сонсогдож, — Чи юу харснаа номд бичиж Ефес, Смирна, Пергам, Туатейр, Сардей, Филаделфи, Лаодикт буй долоон чуулганд илгээ гэв.
Хуваалцах
ИЛЧЛЭЛТ 1 унших