ИЛЧЛЭЛТ 1:1-8

ИЛЧЛЭЛТ 1:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

Удахгүй болох ёстой юмсыг Өөрийн боолууддаа үзүүлэхийн тулд Бурханы Түүнд өгсөн Есүс Христийн илчлэлт. Тэр тэнгэр элчээ илгээж Өөрийн боол Иоханд үүнийг мэдүүлжээ. Иохан нь Бурханы үг болон Есүс Христийн гэрчлэлийг төдийгүй өөрийн үзсэн бүхнээ гэрчилсэн болой. Энэхүү эш үзүүллэгийн үгсийг уншигч болон сонсоод, үүнд бичигдсэн зүйлсийг сахигчид нь ерөөлтэй еэ! Учир нь цаг ойрхон байна. Иоханаас Ази дахь долоон чуулганд илгээв. Байгаа болон байсан, мөн хожим ирэх Түүнээс болон Түүний сэнтийн өмнө байх долоон сүнснээс, мөн итгэмжит гэрч ба үхэгсдээс анх төрсөн бөгөөд газрын хаадын захирагч Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь та нарт байх болтугай. Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс минь чөлөөлж, биднийг хаанчлал болоод Бурхан ба Өөрийн Эцэгийн төлөөх тахилч нар болгосон Түүнд үеэс үед алдар хийгээд ноёрхол нь байх болтугай. Амен. Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд нүд бүр Түүнийг харна. Тэр байтугай Түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудах болно. Тийм ээ, Амен. — Би бол байгаа болон байсан, мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега гэж Эзэн Бурхан айлдаж байна.

Хуваалцах
ИЛЧЛЭЛТ 1 унших

ИЛЧЛЭЛТ 1:1-8 Ариун Библи 2013 (АБ2013)

Удахгүй болох ёстой юмсыг боолууддаа үзүүлэхийн тулд Бурханаас Түүнд өгсөн, Есүс Христийн илчлэл. Тэнгэрэлчээ Тэрээр илгээж, боол Иохандаа үүнийг мэдүүлсэнд тэрбээр Бурханы үг болон Есүс Христийн гэрчлэлийг мөн үзсэн бүхнээ гэрчилсэн болой. Энэхүү эш үзүүллэгийн үгсийг уншигч ба сонсогч мөн үүнд бичигдсэнийг сахигчид нь ерөөлтэй еэ! Учир нь цаг ойрхон байна. Иоханаас Ази дахь долоон чуулганд: Нигүүлсэл ба амар тайван нь, байгаа болон байсан мөн хожим ирэх Нэгэнээс болон Түүний сэнтийн өмнөх долоон сүнснээс бас итгэмжит гэрч, үхэгсдээс анх төрсөн бөгөөд газрын хаадын захирагч Есүс Христээс та нарт байх болтугай. Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс маань чөлөөлж, биднийг хаанчлал төдийгүй, Бурхан ба Эцэгийнхээ төлөөх тахилч нар болгосон Түүнд алдар хийгээд ноёрхол нь үеэс үед байх болтугай. Амен. Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд нүд бүр Түүнийг харна. Түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудах болно. Тийм ээ, Амен. Байгаа, байсан, мөн хожим ирэх Төгс хүчит Эзэн Бурхан “Альфа ба Омега нь Би байгаа юм” хэмээн айлдаж байна.

Хуваалцах
ИЛЧЛЭЛТ 1 унших