ДУУЛАЛ 97:1-12
ДУУЛАЛ 97:1-12 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭН захирдаг, газар дэлхий баясагтун! Олон арлууд ч баярлагтун! Үүлс ба түнэр харанхуй Түүнийг хүрээлнэ. Зөвт байдал ба шударга ёс Түүний сэнтийн суурь болой. Түүний өмнө гал гарч, Эргэн тойронд өстнүүдийг нь шатаана. Түүний аянга цахилгаан ертөнцийг гэрэлтүүлнэ. Газар дэлхий үүнийг хараад чичрэв. Бүх дэлхийн Эзэний өмнө, ЭЗЭНий өмнө уулс лааны тос адил хайлав. Тэнгэрс Түүний зөвт байдлыг тунхагладаг бөгөөд Бүх хүмүүн Түүний цог жавхланг харсан. Сийлмэл хөргүүдэд үйлчилдэг, Шүтээнүүдээр бардамнадаг бүх хүн ичих болтугай. Бүх бурхад аа, Түүнд мөргөгтүн! Аяа ЭЗЭН, Таны шүүлтүүдээс болж Сион сонсоод баярлаж, Иудагийн охид баяссан. Учир нь Та бүх дэлхийн дээр Хамгийн Дээд ЭЗЭН юм. Та бүх бурхдаас хавьгүй дээгүүр өргөмжлөгджээ. Бишрэлтнүүдийнхээ амийг хамгаалдаг. ЭЗЭНийг хайрлагч та нар, буруу мууг үзэн яд. Тэр тэднийг гэм буруутны гараас авардаг. Зөвт хүнд гэрэл, Чигч шударга зүрхтэй хүнд баяр хөөр таригдсан. Зөв шударга та нар, ЭЗЭНд баярлаж, Түүний ариун дурсамжийг талархагтун.
ДУУЛАЛ 97:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН захирдаг, газар дэлхий баясагтун. Олон арлууд ч баярлагтун. Үүлс ба түнэр харанхуй Түүнийг хүрээлдэг. Зөв шударга ба шударга ёс бол Түүний сэнтийн суурь юм. Түүний өмнө гал гарч, Эргэн тойронд Түүний өстнүүдийг шатаадаг. Түүний аянга цахилгаан ертөнцийг гэрэлтүүлдэг. Газар дэлхий хараад, чичрэв. Бүх дэлхийн Эзэний өмнө буюу ЭЗЭНий өмнө уулс лааны тос шиг хайлсан. Тэнгэрүүд Түүний зөв шударгыг тунхагладаг бөгөөд Бүх хүмүүс Түүний цог жавхланг харсан. Сийлмэл хөргүүдэд үйлчилдэг, Шүтээнүүдээр бардамнадаг бүх хүмүүс ичих болтугай. Бүх бурхад аа, Түүнд мөргөгтүн. Өө, ЭЗЭН, Таны шүүлтүүдээс болж Сион сонсоод баярлаж, Иудагийн охид баяссан. Учир нь Та бол бүх дэлхийн дээр Хамгийн Дээд ЭЗЭН юм. Та бүх бурхдаас хавьгүй дээгүүр өргөмжлөгдсөн. Өөрийн бурханлаг хүмүүсийн сэтгэлийг хамгаалдаг ЭЗЭНийг хайрлагч та нар, бузар мууг үзэн яд. Тэр тэднийг хорон муу хүний гараас авардаг. Зөв шударга хүний төлөө гэрэл, Шулуун шударга зүрхтэй хүний төлөө баяр хөөр таригдсан. Зөв шударга та нар, ЭЗЭНд баярлаж, Түүний ариун нэрд талархагтун.