ДУУЛАЛ 95:1-7
ДУУЛАЛ 95:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
Ирэгтүн, ЭЗЭНд баясалтайгаар дуулцгаан, Авралынхаа хаданд баяртайгаар хашхирцгаая. Түүний өмнө талархалтайгаар ирж, Түүнд дууллуудаар баяртайгаар хашхирцгаая. ЭЗЭН бол аугаа их Бурхан бөгөөд Бүх бурхдын дээд аугаа Хаан юм. Дэлхийн гүн газрууд Түүний гарт байдаг бөгөөд Уулсын шовх оройнууд ч бас Түүнийх. Далай ч Түүнийх. Учир нь Тэрээр түүнийг бүтээсэн Нэгэн бөгөөд Түүний мутар хуурай газрыг ч дүрсэнд оруулсан. Ирэгтүн, мөргөж, бөхийн, Биднийг бүтээгч ЭЗЭНий өмнө өвдөг сөгдөцгөөе. Учир нь ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд Бид Түүний хариулдаг хүмүүс, Түүний мутрын хонин сүрэг юм. Өнөөдөр та нар Түүний дууг сонссон бол
ДУУЛАЛ 95:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)
Ирэгтүн, ЭЗЭНд баясалтайгаар дуулцгаан Авралынхаа хаданд баяртайгаар хашхирцгаая! Түүний өмнө талархалтайгаар ирж, Түүнд дууллуудаар баяртайгаар хашхирцгаая! ЭЗЭН аугаа Бурхан бөгөөд Бүх бурхдын дээд аугаа Хаан юм. Дэлхийн гүн газрууд Түүний гарт байдаг бөгөөд Уулсын оройнууд ч бас Түүнийх. Далай ч Түүнийх Учир нь Тэрээр түүнийг бүтээсэн Нэгэн бөгөөд Түүний мутар хуурай газрыг ч хэлбэржүүлсэн. Ирэгтүн, биднийг бүтээгч ЭЗЭНий өмнө мөргөн сөгдөж, сөхөрцгөөе! Учир нь ЭЗЭН, бидний Бурхан бөгөөд Бид Түүний бэлчээрийн ард түмэн, Түүний мутрын хонин сүрэг юм. Өнөөдөр та нар Түүний дууг сонсвол