ДУУЛАЛ 95:1-11

ДУУЛАЛ 95:1-11 Ариун Библи 2013 (АБ2013)

Ирэгтүн, ЭЗЭНд баясалтайгаар дуулцгаан Авралынхаа хаданд баяртайгаар хашхирцгаая! Түүний өмнө талархалтайгаар ирж, Түүнд дууллуудаар баяртайгаар хашхирцгаая! ЭЗЭН аугаа Бурхан бөгөөд Бүх бурхдын дээд аугаа Хаан юм. Дэлхийн гүн газрууд Түүний гарт байдаг бөгөөд Уулсын оройнууд ч бас Түүнийх. Далай ч Түүнийх Учир нь Тэрээр түүнийг бүтээсэн Нэгэн бөгөөд Түүний мутар хуурай газрыг ч хэлбэржүүлсэн. Ирэгтүн, биднийг бүтээгч ЭЗЭНий өмнө мөргөн сөгдөж, сөхөрцгөөе! Учир нь ЭЗЭН, бидний Бурхан бөгөөд Бид Түүний бэлчээрийн ард түмэн, Түүний мутрын хонин сүрэг юм. Өнөөдөр та нар Түүний дууг сонсвол Мерибад болсны адил, Цөлд Массагийн өдөр болсны адил та нар зүрхээ бүү хатууруул. “Үйлсийг минь харсан хэрнээ Та нарын эцэг өвгөд Намайг дөчин жилийн турш шалгаж сориход Би тэр үеийнхэнд цухалдаж, Тэд зүрхэндээ төөрөлддөг, Тэд замуудыг минь мэддэггүй хүмүүс хэмээн айлдсан. Тиймээс Би хилэн дотроо Амралт уруу минь тэд эс орно хэмээн андгайлсан”

Хуваалцах
ДУУЛАЛ 95 унших

ДУУЛАЛ 95:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ирэгтүн, ЭЗЭНд баясалтайгаар дуулцгаан, Авралынхаа хаданд баяртайгаар хашхирцгаая. Түүний өмнө талархалтайгаар ирж, Түүнд дууллуудаар баяртайгаар хашхирцгаая. ЭЗЭН бол аугаа их Бурхан бөгөөд Бүх бурхдын дээд аугаа Хаан юм. Дэлхийн гүн газрууд Түүний гарт байдаг бөгөөд Уулсын шовх оройнууд ч бас Түүнийх. Далай ч Түүнийх. Учир нь Тэрээр түүнийг бүтээсэн Нэгэн бөгөөд Түүний мутар хуурай газрыг ч дүрсэнд оруулсан. Ирэгтүн, мөргөж, бөхийн, Биднийг бүтээгч ЭЗЭНий өмнө өвдөг сөгдөцгөөе. Учир нь ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд Бид Түүний хариулдаг хүмүүс, Түүний мутрын хонин сүрэг юм. Өнөөдөр та нар Түүний дууг сонссон бол Мерибад болсны адил, Цөлд Массагийн өдөр болсны адил зүрхээ бүү хатууруул. “Та нарын эцэг өвгөд сориход, Миний үйлсийг харсан хэрнээ Намайг шалгахад нь Дөчин жилийн турш Би тэр үеийнхэнд цухалдаж, Тэднийг зүрхэндээ төөрөлдсөн бөгөөд Миний замуудыг мэддэггүй хүмүүс хэмээн айлдсан. Тиймээс Би уурандаа Үнэхээр тэд Миний амралт уруу орохгүй хэмээж андгайлсан”.

Хуваалцах
ДУУЛАЛ 95 унших