ДУУЛАЛ 91:9-16
ДУУЛАЛ 91:9-16 Ариун Библи, 2004 (АБ2004)
Учир нь чи миний хоргодох газар болох ЭЗЭНийг буюу Хамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм. Ямар ч хор хөнөөл чамд учрахгүй, Ямар ч гамшиг чиний майханд ойртохгүй. Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулд Тэр Өөрийн тэнгэр элч нарт чиний талаар тушаал өгнө. Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ Тэд чамайг гар дээрээ өргөн явна. Чи арслан, наж могойг гишгэж, Залуу арслан, могойг хөлөөрөө дэвсэлнэ. “Тэр Намайг хайрласан учраас Би түүнийг аварна. Тэр Миний нэрийг мэдсэн учраас Би түүнийг өргөмжилнө. Тэр Намайг дуудах бөгөөд Би түүнд хариулна. Саад бэрхшээлтэй үед Би түүнтэй хамт байна. Би түүнийг аварч, хүндлэх болно. Би түүнийг урт амьдралаар хангаж, Түүнд Өөрийн авралыг үзүүлнэ.
ДУУЛАЛ 91:9-16 Ариун Библи 2013 (АБ2013)
Учир нь чи хоргодох газар минь болох ЭЗЭНийг, Хамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм. Ямар ч хор хөнөөл чамд эс учирна. Ямар ч гамшиг майханд чинь үл ойртоно. Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулд Тэр тэнгэрэлч нартаа чиний талаар тушаана. Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ Тэд чамайг гар дээрээ өргөөд явна. Чи арслан, наж могойг гишгэж, Залуу арслан, могойг хөлөөрөө дэвсэлнэ. “Тэр Намайг хайрласан учир Би түүнийг аварна. Тэр нэрийг минь мэдсэн учир Би түүнийг өргөмжилнө. Тэр Намайг дуудах агаад Би түүнд хариулна. Зовлон шаналанд Би түүнтэй хамт байна. Би түүнийг чөлөөлж, хүндлэлд аваачих болно. Би түүнийг урт амьдралаар хангаж, Түүнд авралаа үзүүлнэ.”