ДУУЛАЛ 91:9-12
ДУУЛАЛ 91:9-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
Учир нь чи миний хоргодох газар болох ЭЗЭНийг буюу Хамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм. Ямар ч хор хөнөөл чамд учрахгүй, Ямар ч гамшиг чиний майханд ойртохгүй. Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулд Тэр Өөрийн тэнгэр элч нарт чиний талаар тушаал өгнө. Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ Тэд чамайг гар дээрээ өргөн явна.
Хуваалцах
ДУУЛАЛ 91 уншихДУУЛАЛ 91:9-12 Ариун Библи 2013 (АБ2013)
Учир нь чи хоргодох газар минь болох ЭЗЭНийг, Хамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм. Ямар ч хор хөнөөл чамд эс учирна. Ямар ч гамшиг майханд чинь үл ойртоно. Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулд Тэр тэнгэрэлч нартаа чиний талаар тушаана. Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ Тэд чамайг гар дээрээ өргөөд явна.
Хуваалцах
ДУУЛАЛ 91 унших