ДУУЛАЛ 91:1-16

ДУУЛАЛ 91:1-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна. Би ЭЗЭНд хандан “Миний хоргодох газар, миний бат цайз, Миний итгэдэг Бурхан минь” гэнэ. Учир нь чамайг анчны урхинаас, Бас үхлийн тахлаас авардаг нэгэн бол Тэр юм. Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд Түүний жигүүр дор чи хоргодох болно. Түүний итгэлтэй байдал бол бамбай болон бэхлэлт юм. Чи шөнийн аймшгаас ч, Өдөр исгэрэх сумнаас ч айхгүй. Мөн харанхуйд явагч тахлаас ч, Үд дунд цөлжүүлэх мөхлөөс ч айхгүй. Мянган хүн чиний дэргэд, Түмэн хүн чиний баруун гар талд унавч, Энэ нь чамд халдахгүй. Чи зөвхөн нүдээрээ хараад л Хорон муу хүнд өгөх хариуг үзэх болно. Учир нь чи миний хоргодох газар болох ЭЗЭНийг буюу Хамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм. Ямар ч хор хөнөөл чамд учрахгүй, Ямар ч гамшиг чиний майханд ойртохгүй. Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулд Тэр Өөрийн тэнгэр элч нарт чиний талаар тушаал өгнө. Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ Тэд чамайг гар дээрээ өргөн явна. Чи арслан, наж могойг гишгэж, Залуу арслан, могойг хөлөөрөө дэвсэлнэ. “Тэр Намайг хайрласан учраас Би түүнийг аварна. Тэр Миний нэрийг мэдсэн учраас Би түүнийг өргөмжилнө. Тэр Намайг дуудах бөгөөд Би түүнд хариулна. Саад бэрхшээлтэй үед Би түүнтэй хамт байна. Би түүнийг аварч, хүндлэх болно. Би түүнийг урт амьдралаар хангаж, Түүнд Өөрийн авралыг үзүүлнэ.

Хуваалцах
ДУУЛАЛ 91 унших

ДУУЛАЛ 91:1-16 Ариун Библи 2013 (АБ2013)

Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна. Би ЭЗЭНд “Миний хоргодох газар, бат цайз минь, Миний итгэдэг Бурхан минь” гэнэ. Учир нь чамайг анчны урхинаас, Бас хорлолын тахлаас авардаг нэгэн нь Тэр юм. Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд Түүний жигүүр дор чи хоргодох болно. Түүний итгэмж нь бамбай хийгээд бэхлэлт юм. Чи шөнийн аймшгаас ч, Өдөр исгэрэх сумнаас ч эс айна. Мөн харанхуйд явагч тахлаас ч, Үд дунд цөлжүүлэх мөхлөөс ч үл айна. Мянган хүн чиний дэргэд, Түмэн хүн баруун гар талд чинь унавч, Энэ нь чамд эс тусна. Чи зөвхөн нүдээрээ хараад л Буруутад өгөх хариуг үзэх болно. Учир нь чи хоргодох газар минь болох ЭЗЭНийг, Хамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм. Ямар ч хор хөнөөл чамд эс учирна. Ямар ч гамшиг майханд чинь үл ойртоно. Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулд Тэр тэнгэрэлч нартаа чиний талаар тушаана. Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ Тэд чамайг гар дээрээ өргөөд явна. Чи арслан, наж могойг гишгэж, Залуу арслан, могойг хөлөөрөө дэвсэлнэ. “Тэр Намайг хайрласан учир Би түүнийг аварна. Тэр нэрийг минь мэдсэн учир Би түүнийг өргөмжилнө. Тэр Намайг дуудах агаад Би түүнд хариулна. Зовлон шаналанд Би түүнтэй хамт байна. Би түүнийг чөлөөлж, хүндлэлд аваачих болно. Би түүнийг урт амьдралаар хангаж, Түүнд авралаа үзүүлнэ.”

Хуваалцах
ДУУЛАЛ 91 унших

ДУУЛАЛ 91:1-16

ДУУЛАЛ 91:1-16 АБ2004ДУУЛАЛ 91:1-16 АБ2004ДУУЛАЛ 91:1-16 АБ2004ДУУЛАЛ 91:1-16 АБ2004ДУУЛАЛ 91:1-16 АБ2004ДУУЛАЛ 91:1-16 АБ2004ДУУЛАЛ 91:1-16 АБ2004