ДУУЛАЛ 9:7-11
ДУУЛАЛ 9:7-11 Ариун Библи 2013 (АБ2013)
Харин ЭЗЭН мөнхөд захиран сууж байдаг. Тэрээр шүүхийн төлөө сэнтийгээ зэхсэн бөгөөд Тэр дэлхийг зөв шударгаар шүүх болно. Тэрээр ард түмнүүдийг чигч шударгаар шүүнэ. ЭЗЭН бол дарлагдагсдыг хамгаалах бэхлэлт, Бэрх цагийн бэхлэлт болно. Нэрийг тань мэдэгсэд Танд найдна. ЭЗЭН, Өөрийг тань эрэн хайгчдыг, Та орхиогүй билээ. Сионд оршигч ЭЗЭНд Магтаалыг дуулагтун. Түүний үйлсийг хүмүүсийн дунд зарлагтун.
ДУУЛАЛ 9:7-11 Ариун Библи, 2004 (АБ2004)
Харин ЭЗЭН мөнхөд захиран сууж байдаг. Тэрээр шүүхийн төлөө Өөрийн сэнтийг зэхсэн бөгөөд Тэр дэлхийг зөв шударгаар шүүх болно. Тэрээр ард түмнүүдийг шулуун шударгаар шүүнэ. ЭЗЭН бас дарлагдагсдыг хамгаалах бэхлэлт, Бэрх цагийн бэхлэлт болно. Таны нэрийг мэддэг хүмүүс Танд итгэлээ өгөх болно. Учир нь Өөрийг тань эрэн хайгчдыг, ЭЗЭН, Та орхиогүй. Сионд оршин байгч ЭЗЭНд магтаалыг дуулагтун. Түүний үйлсийг хүмүүсийн дунд зарлагтун.