ДУУЛАЛ 87:1-7
ДУУЛАЛ 87:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
Түүний суурь ариун ууланд бий. ЭЗЭН Сионы дааман хаалгуудыг Иаковын оршин суух газруудаас илүүгээр хайрладаг. Бурханы хот оо, Чиний талаар алдартай юмс яригддаг. Села “Намайг мэдэгчдийн дунд би Рахаб болон Вавилоныг дурдана. Харагтун, Филист ба Тир Етиопын хамт «Энэ нэгэн тэнд төрсөн» гэнэ”. Харин Сионы тухай “Энэ хүн ба тэр хүн түүний дотор төрсөн” гэж хэлэгдэнэ. Хамгийн Дээд Нэгэн Өөрөө түүнийг байгуулна. ЭЗЭН хүмүүсийг бүртгэх үедээ тоолж, “Энэ нэгэн тэнд төрсөн” гэнэ. Села Тэгээд дуулдаг хүмүүс лимбэ тоглодог хүмүүсийн хамт “Миний бүх эх булгууд чамд бий” гэнэ.
ДУУЛАЛ 87:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)
Түүний суурь ариун ууланд бий. Сионы үүд хаалгуудыг Иаковын оршин суух газруудаас илүүгээр ЭЗЭН хайрладаг. Бурханы хот оо, Чиний талаар сүр жавхлант юмс яригддаг. Села “Намайг мэдэгчдийн дунд Рахабыг болон Вавилоныг би дурдана. Харагтун, Филист ба Тир Етиопын хамт «Энэ нэгэн тэнд төрсөн» гэнэ” Харин Сионы тухай “Энэ хүн ба тэр хүн түүний дотор төрсөн” гэж хэлэгдэнэ. Хамгийн Дээд Нэгэн Өөрөө түүнийг байгуулна. ЭЗЭН хүмүүсийг бүртгэх үедээ тоолж, “Энэ нэгэн тэнд төрсөн” гэнэ. Села Тэгээд дуучид, бүжигчдийн хамт “Миний бүх эх булаг Танд бий” гэнэ.