ДУУЛАЛ 85:1-13

ДУУЛАЛ 85:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

Өө, ЭЗЭН, Та Өөрийн нутагт ивээлээ үзүүлсэн. Та Иаковын олзлогдогсдыг буцааж ирүүлсэн. Та Өөрийн ард түмний гэм бурууг уучилсан. Та тэдний бүх нүглийг далдалсан. Села Та Өөрийн бүх уур хилэнг зайлуулсан. Та Өөрийн шатаж буй уураас эргэн буцсан. Өө, бидний авралын Бурхан, биднийг сэргээж, Бидэнд хандсан Өөрийн уур хилэнг зогсоогооч. Та бидэнд мөнхөд уурлах уу? Та бүх үеийнхэнд Өөрийн уурыг үргэлжлүүлсээр байх уу? Таны хүмүүс Танд баярлахын тулд Та Өөрөө биднийг сэргээхгүй гэж үү? Өө, ЭЗЭН, Өөрийн хайр энэрлийг бидэнд үзүүлж, Өөрийн авралыг бидэнд хайрлаач. Бурхан ЭЗЭНий айлдахыг би сонсоно. Учир нь Тэр Өөрийн ард түмэн буюу Өөрийн бурханлаг хүмүүст амар тайвныг айлдана. Харин тэднийг мунхаглал уруу буцахыг үл зөвшөөрье. Бидний газар нутагт алдар оршихын тулд Түүний аврал Түүнээс эмээгчдэд үнэхээр ойр байна. Хайр энэрэл болон үнэн хамтдаа уулзжээ. Зөв шударга болон амар тайван бие биеэ үнсжээ. Үнэн газраас оргилон, Зөв шударга байдал тэнгэрээс өнгийн хардаг. Үнэндээ ЭЗЭН сайныг өгөх бөгөөд Бидний газар нутаг ургацаа ургуулна. Зөв шударга байдал Түүний өмнө явж, Түүний алхмуудыг зам дээр тавина.

Хуваалцах
ДУУЛАЛ 85 унших

ДУУЛАЛ 85:1-13 Ариун Библи 2013 (АБ2013)

Аяа ЭЗЭН Та Өөрийн нутагт ивээлээ үзүүлсэн. Та Иаковын олзлогдогсдыг буцааж ирүүлсэн. Та ард түмнийхээ хилэнцийг уучилсан. Та бүх нүглийг нь далдалсан. Села Та бүх уураа зайлуулсан. Та шатаж буй хилэнгээсээ эргэж буцсан. Аяа бидний авралын Бурхан, Биднийг сэргээж, бидэнд хандсан хилэнгээ зогсоогооч. Та бидэнд мөнхөд унтууцах юм уу? Та бүх үеийнхэнд хилэгнэсээр байх уу? Таны хүмүүс Танд баярлахын тулд Та Өөрөө биднийг сэргээхгүй гэж үү? Аяа ЭЗЭН, хайр энэрэлээ бидэнд үзүүлж, Авралаа бидэнд хайрлаач! Бурхан ЭЗЭНий айлдахыг Би сонсохыг хүснэм. Учир нь Тэр Өөрийн ард түмэн хийгээд Бишрэлтнүүддээ амар тайвныг айлдана. Харин тэднийг мунхаглал уруу Бүү эргүүлээч! Газар нутагт маань сүр жавхлан оршихын тулд Түүнээс эмээгчдэд аврал нь үнэхээр ойр байна. Энэрэл хайр ба үнэн хамтдаа уулзжээ. Зөвт байдал ба амар тайван бие биенээ үнсжээ. Газраас үнэн соёолж Зөв шударга байдал тэнгэрээс өнгийнө. Үнэндээ ЭЗЭН сайныг өгөх бөгөөд Газар нутаг маань ургацаа ургуулна. Зөвт байдал Түүний өмнө явж, Тэрээр алхмуудаа замд нь тавина.

Хуваалцах
ДУУЛАЛ 85 унших

ДУУЛАЛ 85:1-13

ДУУЛАЛ 85:1-13 АБ2004