ДУУЛАЛ 8:1-5
ДУУЛАЛ 8:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭН, бидний Эзэн, Таны нэр бүх газар дэлхийд Юутай суу алдартай вэ! Та цог жавхлангаа тэнгэрсийн дээгүүр байрлуулсан билээ. Өстнүүдээсээ болж Хөхүүл хүүхдүүд, нялхсын амаар Хүч чадлыг Та бататгасан нь Дайсан ба хонзогногчийг Дуугүй байлгахын тулд болой. Таны мутрын бүтээл тэнгэрсийг, Таны цогцлоон байгуулсан сар, оддыг Би тунгаан бодму. Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, Хүмүүн гэгч юу болоод Та түүнийг анхаарна вэ? Та түүнийг Бурханаас арай доохно болгожээ, Алдар хүндийн титмийг түүнд өмсгөжээ.
ДУУЛАЛ 8:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН, бидний Эзэн, Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ! Та Өөрийн цог жавхланг тэнгэрүүдийн дээгүүр байрлуулсан билээ. Өөрийн өстнүүдээс болж Балчир, нярай хүүхдүүдийн амаар Та хүч чадлыг бататгасан нь Дайсан болон хонзогногчийг дуугүй байлгахын тулд болой. Таны мутрын бүтээл болох Таны тэнгэрүүдийг, Таны цогцлоон байгуулсан сар, оддыг би тунгаан бодохдоо Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, Хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ? Та түүнийг Бурханаас арай дор болгож, Алдар ба хүндэтгэлийн титмийг түүнд өмсгөжээ.