ДУУЛАЛ 77:9-13
ДУУЛАЛ 77:9-13 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бурхан нигүүлсэнгүй байхаа мартсан уу? Эсвэл Тэр уурандаа өршөөлөө хаасан уу? Села Тэгээд би “Хамгийн Дээд Нэгэний баруун мутар өөрчлөгдсөн нь Миний уй гашуу билээ” гэв. Би ЭЗЭНий үйлсийг санана. Би эрт үеийн Таны гайхамшгуудыг үнэхээр санана. Би Таны бүх ажлыг тунгаан, Таны үйлсийг шимтэн бодно. Бурхан, Таны зам бол ариун. Ямар бурхан бидний Бурханы адил агуу вэ?
Хуваалцах
ДУУЛАЛ 77 уншихДУУЛАЛ 77:9-13 Ариун Библи 2013 (АБ2013)
Бурхан нигүүлсэнгүй байхаа мартсан гэж үү? Тэрээр уурандаа өршөөлөө зогсоосон юм уу? Села Тэгээд би “Хамгийн Дээд Нэгэний Баруун мутар өөрчлөгдсөн нь Миний уй гашуу билээ” гэв. ЭЗЭНий үйлсийг би санана, Эрт үеийн гайхамшгуудыг тань үнэхээр санана. Таны бүх ажлыг би тунгаана, Таны үйлдлүүдийг шимтэн бодно. Бурхан, Таны зам ариун Бидний Бурханы адил, Бурхан шиг хэн аугаа вэ?
Хуваалцах
ДУУЛАЛ 77 унших