ДУУЛАЛ 63:1-11

ДУУЛАЛ 63:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бурхан, Та бол миний Бурхан. Би Таныг чин сэтгэлээс хайх болой. Усгүй, хуурай, ангамал газарт Сэтгэл минь Танаар цангаж, махан бие минь Таныг хүсэн хүлээдэг. Тиймээс би Таны хүч чадал, Таны сүр жавхланг харахаар Таныг ариун газарт ажигласан. Таны хайр энэрэл аминаас дээр учир Уруул минь Таныг магтана. Ийнхүү би амьд байх хугацаандаа Таныг магтана. Би Таны нэр дээр гараа өргөх болно. Чөмөг, өөх идсэн юм шиг сэтгэл минь цадсан бөгөөд Ам минь баясгалант уруулаар магтаалуудыг өргөдөг. Би орондоо Таныг дурсан санахдаа Шөнөжин Таны тухай тунгаан боддог. Учир нь Та миний тусламж байсаар ирсэн юм. Таны жигүүрийн дор би баясгалантайгаар дуулдаг. Сэтгэл минь Танаас зуурдаг. Таны баруун мутар намайг түшдэг. Харин миний амийг устгахаар эрэн хайгчид Газрын гүн уруу орох болно. Тэд илдэнд тушаагдана. Тэд цөөвөр чононуудын хоол болно. Харин хаан Бурханы дотор баясна. Түүгээр тангараглагчид бүгд бахархан бахдана. Учир нь худал яригчдын амнууд таглагдсан байна.

Хуваалцах
ДУУЛАЛ 63 унших

ДУУЛАЛ 63:1-11 Ариун Библи 2013 (АБ2013)

Бурхан, Та миний Бурхан Би Таныг эртлэн хайх болой. Усгүй, хуурай, ангамал газарт Сэтгэл минь Танаар цангаж, Бие махбод минь Таныг Хүсэн тэмүүлж байна. Таныг би ариун газарт хайсан. Таны хүч, Таны алдрыг харсан. Учир нь хайр энэрэл тань Амь амьдралаас илүү. Уруул минь Таныг магтана. Ийнхүү би амьддаа Таныг магтана. Таны нэрээр би гараа өргөх болно. Чөмөг, өөхөнд юм шиг Сэтгэл минь цатгалан бөгөөд Ам минь баясгалант уруулаар магтаалуудыг өргөнө. Шөнөжин Таны тухай тунгаан бодохдоо Орондоо Таныг би дурсан санана, Учир нь Та миний тусламж бөгөөд Таны жигүүрийн дор Би баясгалантайгаар дуулна. Сэтгэл минь Танаас зуурчээ. Таны баруун мутар намайг түшиж байна. Харин амийг минь устгахаар хайгчид Газрын гүн уруу орох болно. Тэд илдэнд тушаагдана. Тэд цөөвөр чононуудын хоол болно. Харин Бурханы дотор хаан баясна. Түүгээр тангараглагчид бүгд магтагдана. Худал яригчдын ам таглагдана.

Хуваалцах
ДУУЛАЛ 63 унших