ДУУЛАЛ 62:5-8
ДУУЛАЛ 62:5-8 Ариун Библи, 2004 (АБ2004)
Сэтгэл минь, Бурханыг л чимээгүй хүлээ, Учир нь миний найдвар Түүнээс юм. Зөвхөн Тэр л миний хад, миний аврал, Миний бат цайз юм. Би ганхахгүй. Миний аврал болон алдар Бурханд байдаг. Миний хүч чадлын хад, миний хоргодох газар Бурханд байдаг. Хүмүүс ээ, хэзээд Түүнд итгэ. Түүний өмнө зүрхээ нээ. Бурхан бидэнд хоргодох газар юм. Села
Хуваалцах
ДУУЛАЛ 62 уншихДУУЛАЛ 62:5-8 Ариун Библи 2013 (АБ2013)
Сэтгэл минь, Бурханыг л хүлээ, Учир нь найдвар минь Түүнээс юм. Зөвхөн Тэр л миний хад, Миний аврал, Миний бат цайз Би ганхахгүй. Бурханд миний аврал ба алдар Бурханд миний хүч чадлын хад, Хоргодох газар минь байдаг. Хэзээд Түүнд итгэ, хүмүүс ээ Түүний өмнө зүрхээ уудал. Бурхан бидний хоргодох газар юм. Села
Хуваалцах
ДУУЛАЛ 62 унших