ДУУЛАЛ 62:1-5
ДУУЛАЛ 62:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Сэтгэл минь Бурханыг л чимээгүйхэн хүлээнэ. Аврал минь Түүнээс юм. Ганцхан Тэр л миний хад, Миний аврал, Миний бат цайз Би ихээр ганхахгүй. Нурж буй хана, Ганхаж буй хашаа мэт хүнийг Алах гэж та нар бүгдээрээ Хэдий болтол довтлох вэ? Тэд түүнийг өндрөөс унагахаар хуйвалдав Тэд худал хуурмагийг таашаажээ. Тэд амаараа ерөөх боловч, Дотроо харааж байна. Села Сэтгэл минь, Бурханыг л хүлээ, Учир нь найдвар минь Түүнээс юм.
ДУУЛАЛ 62:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Миний сэтгэл Бурханыг л чимээгүй хүлээнэ. Миний аврал Түүнээс юм. Ганцхан Тэр л миний хад, миний аврал, Миний бат цайз юм. Би ихээр ганхахгүй. Нурж буй ханыг, ганхаж буй хашааг мэт Алах гэж та нар бүгдээрээ Хэдий болтол хүн уруу довтлох вэ? Тэд түүнийг өндөр байр сууриас нь унагахаар л хуйвалдав. Тэд худал хуурмагт баясдаг. Тэд амаараа ерөөдөг, Гэвч дотроо хараадаг юм. Села Сэтгэл минь, Бурханыг л чимээгүй хүлээ, Учир нь миний найдвар Түүнээс юм.